Нийгмийн

‘‘Маргаашийн ой’’ төслийн хүрээнд Имартын хамт олон 4дэх удаагаа 1500 мод тарилаа.

БНСУ-ын Emart Inc компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” төсөл Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг 2024 оноос хойш Emart Inc компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service", Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь 2030 он хүртэл нийтдээ 15 мянган мод тарьж ургуулах, Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III-р шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Үйл ажиллагаанд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нийт 1500 ш бургас мод тарьж ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа. Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөнд тэсвэртэй тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлын өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Монгол-Солонгосын хамтын ажиллагаатайгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй ‘‘Forest Tomorrow’’ төслийн зорилго нь зөвхөн мод тариад орхилгүй, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар усалгаа, арчилгааг тогтмол хийж цэцэрлэгжүүлэх, ширхэг мод бүрийг бүрэн ургахад сэтгэлээ шингээн тарьдгаараа онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button