Танд хэрэгтэй

Үйл явдал: Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэлнэ

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17, Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал МҮХАҮТ-д болно.

09:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатай семинар “Блю Скай” зочид буудалд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 9 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:00 цагт: “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан" үндэсний музейд болно.

11:00 цагт: Оросын их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох “Оросын боловсролын үзэсгэлэн-2025”, Монгол, Оросын Найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлт РЦНК-д болно.

-Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэлнэ.

-Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн “New season 2026” тоглолтоо толилуулна.

-MOZART 2Q тоглолт Mонголын уран зургийн галерейд болно.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.

-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.

-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Хилийн чанадад:
-Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
-Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн гарч байна.
-Мальт улсад Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болж байна.

Орон нутагт:
Хөвсгөл: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байна.
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
-БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуулийн төлөөлөгчид 11, 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн талаарх танилцуулга мэдээлэл хийнэ.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button