ЭРҮҮЛ МЭНД

Хоосроод байсан ЭМД-ын сангийн орлого 1,696,200,000 төгрөг болж нэмэгдсэн гэв

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр 2025 оны эхний есдүгээр сард эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1,696,200,000 төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1,728,700,000 төгрөг болж нэмэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 201.6 (13.5%) тэрбум төгрөгөөр, зардал 171.7 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал нийт орлогоос 32.5 тэрбум төгрөгөөр давжээ. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал өсөхөд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал 147.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2025 оны эхний есдүгээр сард эрүүл мэндийн даатгалд 3.2 сая хүн даатгуулсны 2.3 сая нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд, 783.2 мянга нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 172.1 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button