Ши Жиньпин Тайванийн сөрөг хүчний шинэ даргад баяр хүргэхдээ буцаж нэгдэхийг уриаллаа

Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминдан нам шинэ даргатай болсон. БНХАУ-д илүү ээлтэй байдаг тэрхүү намыг хууль тогтоогч асан Чэн Ливун арваннэгдүгээр сарын 1-нээс удирдана.
Чэн Ливунд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэхдээ Тайванийг буцаж нэгтгэх хүчин чармайлтыг урагшлуулахыг уриалжээ. Тайванийн эрх баригч нам болох Ардчилсан прогрессив нам БНХАУ-д буцаж нэгтгэнэ гэх Бээжингийн мэдэгдлийг эрс эсэргүүцдэг юм.
Бээжингийн эрх баригчид Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ болон түүний Ардчилсан прогрессив намтай хэлэлцэхээс татгалздаг. БНХАУ Лай Чинтэг салан тусгаарлагч хэмээн үздэг билээ.
“Xinhua” агентлаг мэдээлснээр Гоминдан болон БНХАУ-ын Коммунист нам улс төрийн нийтлэг үндэс сууриа бэхжүүлэх хэрэгтэй гэж Чэн Ливунд хэлжээ. Ши Жиньпин мөн “Хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулан, үндэстний нэгтгэх хүчин чамрайлтыг ахиулахын төлөө Тайванийн ард түмний дийлэнх олныг нэгтэх ажилд хоёр нам ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Өнгөрсөн жил явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Гоминдан ялагдсан. Гэхдээ Гоминдан болон тус намын холбоотон Тайванийн Ардын нам хамтдаа парламентад олонхын статустай юм. Гоминданы шинэ дарга болох 55настай Чэн Ливун Тайванийн батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэхийг эсэргүүцдэг.
Ерөнхийлөгч Лай Чинтэ өнгөрсөн жилийн сонгуульд ялалт байгуулахдаа өгсөн гол амлалтуудын нэг нь батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх юм. Тухайн сонгуульд Гоминдан намаас Хау Лунг Бин өрсөлдсөн. Тэрбээр Тайванийн нийслэл Тайпэйн даргаар ажиллаж байсан туршлагатай.
Бямба гарагт /2025.10.18/ намын даргыг сонгох санал хураалт явагдсан. Хау Лунг Биний гол дэмжигч Жау Шау Конг мэдэгдэл хийхдээ БНХАУ Гоминданы даргын сонгуульд хөндлөнгөөс оролцож байна гэсэн юм. Жау Шау Конг хэлэхдээ сошиал платформууд дээр Хау Линг Биний талаар ташаа мэдээлэл тараасан гэжээ.
БНХАУ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.10.15/ мэдэгдэл хийхдээ даргаа сонгох санал хураалт нь Гоминданы асуудал хэмээсэн юм. Цахим платформууд дээрх сэтгэгдлүүд албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй гэж Бээжин мэдэгдсэн байна.
Жау Шаун Конг ням гарагт өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ Гоминдан Хятадын талд ээлтэй хүмүүсийн нөлөөллийг багасгах хэрэгтэй гэжээ. Тайваньчуудийн ихэнх нь БНХАУ-тай энх тайван харилцаа тогтоож, хэлэлцэх хүсэлтэй гэж тэр бичсэн юм. Жау Шаун Конг “Энэ санал хураалт Тайваньд явагдаж, сонгогч нар нь БНХАУ-д бус Тайвань амьдардаг гэдгийг Гоминдан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэл бичжээ.
Бямба гарагийн орой Ардчилсан прогрессив намын хэвлэлийн төлөөлөгч Жастин Ву хэлэхдээ, БНХАУ Гоминданы сонгуульд хөндлөнгөөс оролцсоныг илтгэх тодорхой шинж тэмдэг илэрсэн гэсэн юм. Үүнийг нь Гоминдан үгүйсгэхдээ “Энэ хэн бэ?” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дараа нь монгол шүү дээ