
Монголын волейболын холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 30 дахь улирал ирэх сарын 03-наас 2026 оны хоёрдугаар сарын 06-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Анх 1995 онд МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр О.Одбаяр ажиллаж байхдаа дээд лигийн тэмцээнийг санаачлан, зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил волейболын холбооноос 30 дахь улирлаа ойн баримтад нэвтрүүлэгтэйгээр угтахаар төлөвлөж байгаа ажээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад волейболын спорт эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үүний нэг жишээ гэвэл ОУХМ Г.Хандсүрэн, Т.Хангал, Б.Баярсайхан болон Б.Батсуурь нар олон улсын лигүүдэд уригдан амжилттай тоглож байгаа юм. Түүнчлэн Монголын Волейболын дээд лигийн тоглолтууд сагсны лигтэй ижил үзэгч дүүрэн өрсөлдөөнтэй болдог. Дээд лигийн өнгөрсөн улирлын тоглолтууд явагдахад стандарт хангасан заал танхим байхгүйгээс шалтгаалан үзэгчдээ алдах асуудал гарч байсан юм. Тэгвэл энэ улирлаас үзэгчдээ илүү ойртож, тэдний тав тухыг хангах стандартад нийцсэн “АСА Арена”-д зохион байгуулахаар болжээ.
Холбооны зүгээс 2025-2026 оны "Үндэсний Дээд Лиг"-ийг зохион байгуулах журмыг оролцох клубүүдэд хүргүүлсэн байна. Дээд лигт оролцох багууд урьдчилсан мэдүүлгээ энэ сарын 15-нд багтан өгсөн байх шаардлагатай бөгөөд эцсийн мэдүүлгээ энэ сарын 19-ны дотор 14 хүртэлх тоглогчийн бүрэлдэхүүнтэйгээр өгөх аж. Баг тус бүрд дөрөв хүртэлх гадаад тоглогч байж болох юм. Лигийн журмаар эрэгтэй баг хоёр, эмэгтэй баг гурав хүртэлх гадаад тоглогчийг талбайд тоглуулах эрхтэй байна.
Хилчин-Алтайн барс клуб дээд лигийн 30 жилд бэлэг барьж анх удаа Монголын дээд лигт олимпын тамирчныг авчирчээ. Тодруулбал, Японы шигшээ багийн тамирчин, ахлагч YU KOSHIKAWA дээд лигт Хилчин-Алтайн барс клубээс хүч үзэх юм. Тэр бээр 2008 оны Бээжингийн олимпын 9-р байр, 2004-2014 онуудын Дэлхийн аварга болон Азийн аваргын тэмцээнд Японы шигшээ багийн тамирчин, ахлагчаар тоглож байжээ. Мөн 2009-2012 онд Италийн Улсын лигийн импорт тоглогч, 2022 он хүртэлх Японы Premier болон Division зэрэг лигт тоглож байсан туршлагатай юм.
Энэ мэтчилэн Монголын волейболын болон сагсны дээд лигүүд сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд хөгжиж, тив дэлхийн тамирчдыг авчирч байгаа нь сайшаалтай. Волейболын дээд лигийн энэ улирлын шигшээ шатанд багууд таван тоглолт хийж гурван хожлоор ялагчаа тодруулна. Харин шигшээ цуврал долоон тоглолтоор аваргаа тодруулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Үй цай" сургууль олон сая төгрөгийн төлбөртэй мөртлөө сар бүр ангийн хуримтл�##� гэж мөнгө татна. Дээрээс нь бас хүүхэд бүр нэг боодол цаас авчир гэж шаардаж байна. Төлбөртөө багтаагаад үйлчилгээ үзүүлж чадахгүй бол ядахдаа тэр ангийн хуримтл�##� гэж сар бүр хурааж байгаа мөнгөнөөсөө тэр цаас маасаа авчихаж болдоггүй юм уу? Ийм асуудлыг хаана тавих вэ? Боловсролын яам уу??