Хятад 9-р сард Монголоос 9.29 сая тонн нүүрс худалдан авч, импортын дээд амжилтаа эвджээ

2025 оны есдүгээр сар нь Хятад, Монголын эрчим хүчний түншлэлийн түүхэнд онцгой тэмдэглэгдэх үйл явдал болов.
Учир нь БНХАУ тус сард Монгол Улсаас нийт 9.29 сая тонн нүүрс импортолсон нь 2015 оноос хойших сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Гэвч энэхүү өсөлт нь ганц тоон дээд амжилтын тухай бус харин Зүүн Хойд Азийн нүүрсний нийлүүлэлтийн бүтэц дэх урт хугацааны стратегийн шилжилтийн дохио болох шинжтэй байна.
2025 оны есдүгээр сарын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн нь Монгол Улс Хятадын стратегийн ач холбогдолтой хуурай газрын түнш нийлүүлэгч болсны нотолгоо юм.
Энэ өсөлт нь 2025 оны эхний 9 сарын хугацаанд БНХАУ-ын нүүрсний нийт импорт 11 хувиар буурчихаад байгаа цаг үед гарсныг онцлох нь зүйтэй.
Гол KPI үзүүлэлтүүдийг харвал
- Сарын импортын биет хэмжээ: 9.29 сая тонн
- Жилийн дүнгээр өсөлт: +33 хувь
- Албан ёсны бүртгэлийн эхлэлээс хойших түүхэн дээд амжилт
- Зах зээлийн хувьд нийт импорт буурч буй үед эсрэг чиглэлийн өсөлт үзүүлсэн
Ийнхүү Монголын нийлүүлэлт өссөн нь эрэлтийн хэмжээ огт тэлээгүй байхад нийлүүлэгчийн сонголтын бүтэц өөрчлөгдөж байгааг харууллаа.
2025 оны 1–9 дүгээр сарын хугацаанд БНХАУ нийт 346 сая орчим тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ бууралттай үед Монголын нийлүүлэлт огцом өссөн нь тээвэр ложистикийн хувьд өндөр эрсдэлгүй, богино нийлүүлэлт бүхий эх үүсвэрт стратегийн өөрчлөлт хийсэнтэй холбоотой байж болно.
Яагаад БНХАУ Монголын нүүрсний нийлүүлэлтийг эрчимжүүлэв
Энэ өсөлтийн цаад шалтгаан нь Хятадын нүүрсний салбарын зах зээлийн бүтцийн тэнцвэргүй байдал, үнийн хэлбэлзлийг арилгахад чиглэж, тооцоолсон дотоод бодлогын интервенцүүдээс үүдэлтэй юм.
БНХАУ-ын хяналтын байгууллагууд дотоодын өрсөлдөөнийг өрсөлдөгчөө хэт дарангуйлж, үнийг унагаах нөхцөлд оруулж байгаа дээр дараах аргуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд,
- Өвөр Монголын бүсэд хүчин чадлын хэмжээгээ хэтрүүлсэн зөрчилтэй 15 уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан
- Үүний улмаас зах зээлд богино хугацааны нийлүүлэлтийн зөрүү үүсэж, гадаад нийлүүлэлтээр нөхөх зайлшгүй шаардлага үүссэн байна.
Энэхүү арга хэмжээ нь Хятадын олон салбарын үйлдвэрлэлийн хэт хүчин чадал, тогтворгүй хямд үнэд чиглэсэн нөхцлүүдийн эсрэг авсан кампанит ажлын эхлэл.
Хэт үйлдвэрлэлийн хязгаарлалтаас хойш,
- Дотоодын эрчим хүчний нүүрсний үнэ 8 сарын доторх хамгийн өндөр түвшинд хүрч өссөн
- Металлургийн нүүрсний фьючерс үнэ 2025.07-р сараас хойш 30 хувиар өссөн
Эдгээр үнийн өсөлт нь Монголын импортын нүүрсийг нэмэлт эх үүсвэрээс зардлаа бууруулах стратегийг эрэлхийлж буй Хятадын худалдан авагчдад эдийн засгийн хувьд ашигтай хувилбар болгон өөрчилж чадсан юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Discoveryalert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.