НИЙГЭМУРЛАГ

"Хувь заяа" кино олон улсын "Шилдэг бүрэн хэмжээний кино" боллоо

“Хувьсгал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл "Хувь заяа" кино Олон улсын "Шилдэг бүрэн хэмжээний кино" шагналыг хүртлээ. АНУ-ын San diego хотноо зохион байгуулагдсан 24 дэх удаагийн “Сан диего” Олон Улсын Кино наадамд дэлхийн 29 орны шилдэг кино уран бүтээлчид оролцжээ. Хувь заяа кино HELLO MOTHER нэрээр өрсөлдөж тус шагналыг хүртсэн байна.

Тус киног "Хувьсгал" продакшн болон Team.Hero, Three Flames Pictures нар хамтран бүтээсэн юм. Кино зохиолыг Г.Бямбасүрэн бичиж найруулсан бөгөөд ерөнхий продюсероор Ц.Анударь ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Урнаа маань дарвайсан хар чавганц болжээ цаг хугацаа гэж....

Back to top button