Франц цагдаа нар $102 саяын хулгайн хэрэгтнүүдийг барьж магадгүй ч үнэт эдлэлийг олох найдвар бага

Дэлхийн хамгийн их хүн зочилдог Луврын музейд хулгай орсон хэрэг гарсан. Тус хэргийг шалгаж буй Парисын прокурор Лауре Беккуу “RTL” радио станцад хэлэхдээ хэрэгтнүүд 102 сая ам.долларын үнэ хүрэх эд зүйлс хулгайлсан гэжээ.
Цагдаа нар иймэрхүү хэрэг дээр хулгайчдыг барьдаг ч үнэт эдлэлүүдийг олоход асуудалтай тулгардаг байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэрэгтнүүд эдлэлийг хэдэн хэсгүүдэд хувааж, түргэн хугацаанд зарах боломжтой. Барселон хотод ажилладаг соёлын өвийн эсрэг гэмт хэргийн шинжээч Марк Балселс “Хэрвээ би Ван Гогийн бүтээлийг хулгайлбал хар захаас өөр ямар ч сувгаар зарах боломжгүй. Гэхдээ би үнэт эдлэл хулгайлбал үнэт чулууг нь хар захаар дамжуулж болно” гэсэн юм.
Луврын музейн хулгайг зарим хүн үндэсний хэмжээний шившиг гэж үзжээ. Тус хулгайн улмаас Францын соёлын олон дурсгалт газруудад аюулгүй байдлын шалгалт хийж эхэлсэн юм. Урлаг судлаач Артур Бранд “Дэлхийн хамгийн чухал музей болох Луврыг онилж, Францын хатны титмийг хулгайлаад зугтаж чадна гэдэг нь аюулгүй байдалд ямар нэгэн зүйл буруудсан гэдгийг илтгэж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.