Танд хэрэгтэй

Цаг агаар: Ойрын 3 хоног нийт нутгаар тогтуун, бага зэрэг дулаан байна

Тав хоногийн урьдчилсан мэдээ

-Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ-

23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

 -2025 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -22...-27 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

-2025 оны 10-р сарын 24-нөөс 10-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр ялимгүй цас, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр хүйтэрнэ.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button