Нийгэм мэдээ

ОХУ-аас шатахуун авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзжээ.

Энэ уулзалтаар шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна.

Харин Элчин сайд А.Н. Евсиков яриандаа сүүлийн үед цахим орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгаа гэж дурджээ.

Мөн Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэллээ.

Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон ч тодорохой тоо хэмжээ хэлсэнгүй.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орост итгэх ч хэцүү болсон доо мөн манай сонгуулиийн луйвраар нам бүлэглэж гарсан эрх баригчдад бүр ч итгэх хргагүй ээ ! Тэд хувийн эрх ашгаа л боддог сэтгэлгүй ээлгүй новшнууд , �######�уулахсан хариуцлага чл тооцох цаг болсон шүү дээ ! Энэ улс орон гэж бүр хөл толгойгүй юм боллоо энэ янзаараа байв�##� тусгаар тогтнол �##�дагдах нь

Холбоотой мэдээ

Back to top button