Алтны үнэ 3 хувиар буурлаа

Унц алт 3982 ам.доллароор арилжаалагдаж байна
Даваа гарагийн /2025-10-27/ арилжаагаар алтны ханш 3.2 хувиар суларч, унц нь 400 ам.доллароос доогуур түвшинд буусан ч мягмар гарагийн арилжаагаар бага зэрэг тогтворжиж, сүүлийн байдлаар унц нь 3982 ам.долларт хадгалагдаж байна.
АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид тариф, экспортын хязгаарлалт зэрэг хэд хэдэн асуудалд хэлцэлд хүрснээ мэдээлсэн нь найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлт буурахад нөлөөллөө.
Худалдааны дайн намжиж байгаагаас гадна томоохон Төв банкнуудын алт худалдан авалт буураад байна. Ингэснээр алтны ханш аравдугаар сарын 20-ны оргил түвшнээс 400 ам.доллароор доогуур түвшинд арилжаалагдаж байна. Ирэх гурван сарын хугацаанд алтны ханш унц нь 3800 ам.доллар болно гэж “Citigroup" ийн шинжээчид тооцоолж байгаа юм байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.