Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.546 боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.546 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа- 9 хүн
- Хөнгөн – 0
- Дунд – 9
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,546, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5074 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3111, 5-9 насны 1738 хүүхэд, 15-19 насны 1695 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Тус өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очиж цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдаж, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг анхаарууллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.