Биткойн 2018 оноос хойш анх удаа сарын турш ханш нь уналаа
Дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойны ханш 2018 оноос хойш анх удаа сарын турш ханш нь унав. Биткойны ханш сүүлийн долоон жилийн турш сараас сарын хооронд өссөөр ирсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2025.11.01/ 109 мянган ам.доллар байгаа юм. Өнгөрсөн сарын эхээс хойш тус криптовалютын ханш 7.51 хувиар буюу 8,910 ам.доллароор буурчээ.
“Kaiko” фирмийн ахлах шинжээч Адам МакКарти “Ханш нь түүхэн өндөр түвшиндээ хүрсэн алт, хувьцаануудын адилаар Биткойн ч рекорд тогтоосон. Гэвч энэ жил анх удаа тогтворгүй байдал үүсэхэд хүмүүс хөрөнгөө их хэмжээгээр биткойн руу шилжүүлсэнгүй” гэсэн байна. Аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бараан оноодог гаалийн татвараа 100 хувиар нэмнэ хэмээсний дараа хүмүүс криптовалютаа их хэмжээгээр мөнгө болгон арилжаалсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.