Гадаад мэдээДЭЛХИЙ

Бүслэгдсэн Покровск хот руу Украин тусгай хүчнээ илгээжээ

Украин энэ долоо хоногийн эхээр стратегийн Покровск хот руу тусгай хүчнээ илгээсэн гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин саяхан мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровскийг бүсэлсэн гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн сард Покровск хот руу ОХУ-ын цэргүүд бэхлэлтийг цөмлөн нэвтэрч чадсан. Украины арми тус хотын ойролцоох нөхцөл байдлыг хяналтдаа авахаар ажиллаж байгаа юм. Покровск бол стратегийн өндөр ач холбогдолтой ложистикийн төв билээ. Хэрвээ ОХУ Покровскийг авбал Донецк мужийн бусад бүс рүү урагшлах суурь нь болж өгнө. Сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-ын зэвсэгт хүчин бага багаар урагшилж байгаа. Украины зэвсэгт хүчин мэдэгдэхдээ дор хаяж 200 цэрэг бэхлэлтийг нэвтэрсэн хэмээсэн.

Киевийн армийн дарга пүрэв гарагт /2025.10.30/ хэлэхдээ нөхцөл байдал хүндхэн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button