УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэтгүүл зүйн салбарыг баримттай харлуулна уу

Б.Энхбаяр сэтгүүл зүйн салбарт өс зангидав уу.

2024 онд телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Тэр цагаас хойш 21 сар өнгөрч буй хэдий ч тухайн машиныхаа талаар ярьсаар яваа. Гэхдээ нэг ч тодорхой баримт дэлгээгүй.

Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Хэвлэлийнхэн намайг харлуулах гэж нэг тэрбум төгрөг авсан" гэж ам нээв.

Аль алийг нь хэлэхдээ гартаа баримт харуулсангүй. Иймд, баримт харуулж байгаад ярихыг сэтгүүлчид удаа дараа шаардав. Учир нь, түүний үгээр бүтэн нэг салбар "нүүрсчин", "нэг тэрбумын харлуулалт хийсэн" болчхоод байна.

Баримт нотолгоогоо гаргаж, гэмтнээ нэрлэж, гэмгүйгээ цагаатгах хэрэгтэй. Сэтгүүл зүйн салбарт хэдэн зуун хүн хөдөлмөрлөж, амьдралаа чирч, чөлөөт сэтгүүл зүйн дархлааг тээж явдаг юм шүү, ХЗДХ-ийн сайд аа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Zarigii unuruugiin material bsn gee bizde

Зочин
Зочин

Muu yoriin xar Tuuzan xorxoi

Дэл
Дэл

Сэтгүүл зүйн с�##�барт шударга ёс �##�дагдсан шүү хөлсний улсууд зөндөө шүү дээ шударга гайгүй яваа нь бас бий хөлсний улсууд зөндөө бий гэдгийг танай сайт сайн мэдэж байгаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button