Тэнгэр шинжээч Д.Аюурзана: Өвөлдөө хүйтрэх хэдий ч цас харьцангуй бага унах болов уу

Энэ сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглан, ажлаа төлөвлөхийг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.
Энэ хүрээнд орон нутагт нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн аварга малчин, тэнгэр шинжээч Д.Аюурзанатай холбогдлоо.
Тэрбээр, "Өмнөх тохиолоор тэнгэр бүрхэг байсан учир ажиглах боломж гарсангүй. Одоо дөрөв дэх өдөр дахин нэг тохиолго болно. Тэр үед бүрхэг биш байвал од, сарны байдлаар шинжинэ гээд хүлээж л байна. Дээрээс хойш бараг цас ороогүй. Цаг агаарын хувьд дулаан өдрүүд үргэлжилж байна. Малын идэх өвс бүр дарагдчихаагүй, цухуйж л байна.
Гэхдээ энэ сарын дундаас эхэлж хүйтэрнэ гэдэг үнэн. Өвөлдөө цас бага унаж, өнтэй байх ч хүйтэн өвөл болох янзтай байгаа. Алаг цоогдуу л өвөл болно байх. Жил бүр цас их унадаг онцлогтой газрууд бол өөр хэрэг шүү дээ" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
HEHE HUITREHGUI YAG ONGORSON JIL SHIG TSAS BAGATAI BA DAA. HOT HAWIAR DULAAN TSAS BAGATAI OWOL BOLNOO
Зүгээр л м�##�чин гэл дээ, тэнгэр шинжээч ... ч гэх шиг