Улс төрийн халуун сэдэв

Тэрэлжид Д.Амарбаясгалан талын гишүүд уулзаж, жагсаалтынхныг илүү улстөрж гэж шахжээ

Намын их хурлаар хагарал, талцлыг нэг тийш болгох хүлээлт үүсчихээд байгаа энэ үед Д.Амарбаясгалан талын УИХ-ын гишүүд уулзалт хийсэн талаар хөшигний ард яригдаад эхэлжээ.

Тухайлбал, өчигдрийн ням гарагт 15 орчим гишүүн Тэрэлжид уулзсан байна. Тэдний дунд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Б.Баярбаатар нараас гадна жагсаалтын нэр бүхий гишүүд байлцсан аж.

Д.Амарбаясгалангийн хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, буулт хийх маягаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах оролдлого хийсэн. Гэвч Үндсэн хуулийн цэцийн тогтоол, Ерөнхийлөгчийн хоригийн үр дүнд Засгийн газар огцролгүй үлдчихээд байгаа. Нэмээд, МАН-ын Их хурлаар намын даргаа сонгоно, Д.Амарбаясгаланг батламжлахгүй гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлж буй.

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг 2-8 жилийн хорих ялтай гурван ч зүйл ангиар яллагдагчаар татагдан шалгагдаж байгааг мэдээлсэн билээ.

Тэгэхээр Д.Амарбаясгалангийн фракц одоо бүрэн утгаар буланд шахагдчихаад байгаа юм. 

Тэгвэл, өчигдрийн уулзалтаар жагсаалтаар орж ирсэн залуу гишүүдэд улстөржилтөө зогсоохгүй байх, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн шүүмжил гэжээ.

Хэдийгээр багш нарын цалингийн асуудалд тохиролцчихоод байгаа ч араас нь эмч нар ажил хаяна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ сэдвийг улстөржүүлбэл, ажил хаясан гинжин хэлхээ үүсэх эрсдэл бий. Ер ямар ч Засгийн газрыг шүүмжилье гэвэл үүгээр тогтохгүй эмзэг сэдэв олон.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, жагсаалтын гишүүдийг үргэлжлүүлэн идэвхтэй улстөржсөөр 2028 оны сонгуульд тойрогт нэр дэвших боломжоо атга хэмээж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эртнээс тойрог дээр ажилла, өрсөлдөх магадлалтай хуучин улстөрчдийн эсрэг пиар ажиллагаагаа эхлүүл гэжээ. 

Үүний тулд тэдэнд “Жагсаалтаар анх удаа сонгогдсон, салбартаа дагнан мэргэшсэн, залуу гишүүдийг дэмжихгүй байна. Улстөрч гэж тоохгүй, үгий нь сонсохгүй, гадуурхдаг хуучин хандлагыг шинэчлэх цаг болжээ” гэсэн өнцгөөр дуугарах нь өнөөдөртөө чухал юм.

Хэдийгээр улс төрийн бодит нөхцөл байдал энэ хэдий ч уулзалтад оролцсон зарим гишүүдийн хувьд дургүйцлээ илэрхийлж, орхиж гарсан тохиолдол ч гарсан гэв.

Ийнхүү, тойргоос нэр дэвшдэг, олон жилийн туршлагатай гишүүдийг “онилох”-оос гадна Ардчилсан намыг сөрөг хүчний нь хувьд тасралтгүй шүүмжлэх шаардлагатай талаар ярилцжээ. 

Х.Баасанжаргалын хувьд өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намыг “Сөрөг хүчин биш, эрх ашгийн нэгдэл, хуйвалдаан. Өөр юу ч биш” гэж хэлсэн нь нийгмийн анхаарлыг татсан. 

Залуу гишүүдийн манлайллыг дэмжихгүй, МАН доторх 70-аад оны фракцын талд илтэд орж, парламентын ардчиллын эсрэг зогсож байна гэдгээр Ардчилсан намыг ч Г.Занданшатарын Засгийн газартай холбон шүүмжлэх чиглэл энэхүү уулзалтаар өгөгдсөн гэдгийг эх сурвалж өгүүлж байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байхдаа Д.Амарбаясгалангийн талд ажилласан Ж.Бат-Эрдэнэ одоо УИХ-ын дэд дарга болох эсэх нь эргэлзээтэй байна. Хэдийгээр Ж.Батжаргал даргатай бүлгийн хуралдаанаар түүнийг нэр дэвшүүлнэ гэж тохирсон ч, УИХ-ын чуулганы хуралдаанд олонхын санал авч чадахгүй унах магадлал бий юу, бий. Тийм ч болохоор өчигдрийн уулзалтад Ж.Бат-Эрдэнэ оройлон оролцож, жагсаалтын гишүүдэд голчлон чиглэл өгсөн талаар яригдлаа. 

126 гишүүнтэй парламентын ололт бол жагсаалтаар орж ирсэн залуу гишүүд мөн үү, мөн. Гагцхүү  улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, нам доторх хагарал л залуу гишүүдийг эрхгүй нэг талд өмчилж, эрх ашгийн дагуу дуугарах шаардлага руу түлхэж байгаа нь харамсалтай юм. 

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХЭДЭН ЭРГҮҮНҮҮД БАРАХГҮЙ ЭЭ ХА ХА ХА

Зочин
Зочин

ЭНЭ ХЭДИЙГ ДАГАЖ САЛБАГНАВАЛ МУЛТ ҮСЭРНЭ ШҮҮ НӨХӨДӨӨ

Зочин
Зочин

нүүрснийхэн одоо амь тавьж бна

Зочин
Зочин

Бат-Эрдэнэ chi ch bas neg uimeen degdeegch yum daa huuliin deer garchihaad uuriiguu shudarga gevel tenegtey adil sonin nuhur shuu

Зочин
Зочин

Ene zaluuchuud odoo bolino uu, uls turiin pop hiij baihaar ajilaa hiiye, hunii ner doromjlood yaah gej baigaan, Amarbayasgalan gej hunees zugtaatsgaay

Зочин
Зочин

Тэрэлжид уулзаж баахан хоол ууж, хов жив ярихаас цаашгүй улс төрчид төрийн ажлыг ингэж дампууруулж болохгүй ээ ичээч дээ

Зочин
Зочин

Amarbayasgalan chi hezee shorond oroh ve, yag odo l burj baigaa hereg ni idej uusan ni todorhoi bgaa shdee

Зочин
Зочин

ene MAN gej nam odoo taraaval taarna huvi hunii erh ashig gej yumgui bugd l alba nuutsaar hudaldaj baina

Зочин
Зочин

С.Амарсайхан бас л тэнд суугаа гэхээр инээд хүрч байна шүү, ийм хов живийн хур�##�д оролцох цаг завтай сайд гэж юу байх вэ

Дэл
Дэл

28 онд хөгшин ба з�##�уу ч бүгд будаа болно доо харин хэдэн архагууд хэдэн сууд�##� авах байх

Зочин
Зочин

тэгээл нээх тэрэлжид уулзаж хор найруулсан пиииииидддагууд

Зочин
Зочин

Оюунэрдэнэ нар М.Энхболдыг шахаж буулгах байх үедээ санд�##� ширээнээс зуур�##�длаа гээд л шүүижлээд байсан өөрсдөө бүр долоон дор авир гаргаж үхлээ үхлээ. �######�уул бүгдийг нь

Зочин
Зочин

ene Amarbayasgalan gej gar turuundaa orohgui bolson yum bishuu dandaa hulgai huuramch yarian deer tulguurlaad tur uimeed baihiin

Зочин
Зочин

L.Oyun-Erdene ta bas archaagui bolson baina shuu naad ah naraa barihgui bol dahin MAN dotroo hutgaldaad uls oron chini tsagaa aldaj bn

Зочин
Зочин

Bayarbaatar ntr gj shine ner garsan humuus bugd l er ni huuchin systemiin ur udam shig l haragdaj bna yaj shinechlel yarihavdee

Зочин
Зочин

Хуучин улс төрчидөөсөө с�##�ж чадахгүй байж шинэ үе гэж худлаа ярихаа болиорой та нар бүгд л нэг тогооны хаягд�##�

Зочин
Зочин

Enkbayar gej said nertei zaluu bas l Amarbayasgalangiin esreg toglolt hiigeed yavna geheer MAN dotroo bugd huniigee hatgaj baigaa haragdaj bna

Зочин
Зочин

ene MAN dotorh zaluu gishuud n bas popuud bolj duuslaa facebook deer yarij hiij bgaa ajil gej yuch alga

Зочин
Зочин

ene MAN dotorh zaluu gishuud n bas popuud bolj duuslaa facebook deer yarij hiij bgaa ajil gej yuch alga

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

uulzaad baigaa lalruudiig bugdiig ni barivchil

Зочин
Зочин

Gishuud ni Tэрэлж yavj huraldana geed yavaad bdag uls oron ni dampuurch bn ard tumnii munguur amraad suugaad baih uu

Зочин
Зочин

Nomintai, Bolormaa ntr odoo bolih heregtei pop yaridag busad darga naraa muuldag bolson huuhduud shig

Зочин
Зочин

Ene olon gishuud bugd l neg ni nogoogo deer garah gej bujignaj bna shudarga gej yariad ch hudlaa

Зочин
Зочин

Занданшатар яахав харин эд нарын доор ажиллаж байгаа нөхөд л төрийг зад хаяж байна даа ичиж амьдармаар юм

Зочин
Зочин

heden huviin surguuli togsson balainuud niilj uls ornoo hymraah talaar hov bazsan gesen uguu javhlangiin heldgeer amjihgui blson bhoo

Змапочин
Змапочин

Зөв тактикаа зөв тодорхойлох хэрэгтэй ял�##�т

Зочин
Зочин

данхын бузрыг цэвэрлэхэд нөр их хөдөлмөр орох нь дээ

Зочин
Зочин

Амарбаясг�##�анг тойрон хүрээлэгсэд нь ийм тэнэг хүмүүс байдаг юм уу? эсвэл Амарбаясг�##�ан зориуд ийм тэнэг хүмүүсийг цуглуулж өөрийгөө хүрээлүүлдэг юм болуу? Баасанжарг�##�, Сайнзориг, Ариунзаяа, Булгантуяа, Болормаа, Номин, Сандаг Очир, Бат Эрдэнэ, Баярбаатар… энэ хүмүүс намынхаа нэр хүндийг ёстой нэг сэвтүүлж байна даа.

Зочин
Зочин

Яадаг ч байсан Хүрэлсүх Ж.Энхбаяр Занданшатар Содбаатар Бямбацогт Энх-Амг�##�ан Чойжилсүрэн Дэлгэрсайхан Батцэцэг нар шиг бугшсан хулгайчуудаас шинэ хүмүүс нь дээрээ

Zochin
Zochin

Oyunerdene gdg hun smarhyaslangiin araas yavah nuhtsuluu burduulchihsen bizde idej uusan n barimttai geed bsn yasan ard tumniig doromjilson gar

Холбоотой мэдээ

Back to top button