МАН-ын бүлэг: Багш нарынхныг ₮2.8 саяд хүргэж, эмч нарынхыг 15, тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ
Өнөөдөр /2025.11.03/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Төсвийн тухай хуулийн ажлын хэсэг амралтын өдрүүдэд ажиллаж, төсвийн санхүүжилтийг шийдэх хоёр хувилбарыг бүлгийн хуралдаанд танилцуулж, улс төрийн шийдэл гаргах санал оруулан хэлэлцжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээлэл өгөв.
- "Эхлээд, Боловсролын салбарынхныхаа цалингийн өсөлтийг хийе. 2025 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн.
- Хоёрт, эмч эмнэлгийн ажилтнуудыг цалинг 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийгдэж, эх үүсвэрийг нь 2026 оны төсөвт суулгасан.
- Гуравт, ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдүүлэх. Төсөвт 6 хувийн өсөлттэй орж ирсэн. Үүнийг 2.5 хувиар нэмэгдүүлж, 8.6 хувиар нэмэгдүүлэхийн эх үүсвэрийн судалгааг хийнэ" гэлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Саяны цалин, тэтгэврийн нэмэгдлийг шийдэхэд 1.1 их наяд төгрөг болж байгаа. Нөгөө талд бид энэ хэмжээгээр зардлаа бууруулах шаардлага үүсэж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг буруулна.
Үүнээс НДС, Нийгмийн халамжийн сан, ЭМДС, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, гамшиг ослоос хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны санхүүжилт, гадаад зээл тусламжаар санхүүжилт төсөл хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгө зэргийг оролдохгүй. Үүнээс бусад бүх зардлыг 10-13 хувиар танана.
Мөн эрүүл мэнд болон боловсролын салбараас бусдынх нь тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулна. Шилжих хөрөнгө оруулалтаас 15 хувийг бууруулна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ хөөрхий ахмадуудыг ч их дорд үзэх юм аа энэ төр.
Ахмад настангуудыг жинхэнэ доромжлох юм даа
Занаж байгаад сонгуулиа 2028 онд өгөөд үз дээ Улсаараа ядуу зүдүү байхад гол үүрэг гүйцэтгэсэн буруутан нь ахмадууд та нар дандаа МАНам гэдэгт байгаа юм Ясан замтай. ЦУСАН мөртэй наагуураа нам нийлж цаагуураа сэм хуйвалдсан авилга хээл хахуулийн нам гэдгээ сая тод үзүүллээ шүү дээ
Даварсан малнууд. Настай хүмүүсийн тэтгэвэрийн мөнгө, доод тал 10 - 12 нэмэгдэж яралтай хэрэгтэй, 1сая, 1200000 болгод.
Хулгайч Намыг тараах хэрэгтэй, Ахмадуудаа алаг үздэг Засаг Төр,,,,,,Бидэнд хэрэггүй,
Ахмадуудын тэтгэвэрийг ядаж 10 % нэмдэг байгаадаа 8,6 ч гэх шиг цалин тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ талийж өглөө дөө
МАН сонгууль болгонд ялдаг нь ахмадуудын л хүч шүү Гэтэл тэднийхээ тэтгэвэр дээр гар татаад байх нь МАН амиа хорлож бгаа хэрэг болж бнаа.
Энэ Батжаргал бүлгийн дарга болонгуутаа л МАН-аа хорлоод эхэллээ !!! Ер нь их тэнэг амьтан доо !