СПОРТ
Буудлагын спортын ДАШТ-д манай улсын 11 тамирчин эх орноо төлөөлнө

Буудлагын спортын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-нд эхэлнэ. Тэмцээн 11 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 71 орны 697 тамирчин оролцоно.
Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун нарын удирдлага дор урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөнө.
Гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.
Өнгөрсөн хугацаанд буудлагын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин олимпын бус төрлөөр болсон ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.