Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газарт хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ

АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас өнгөрсөн сараас хойш үйл ажиллагаа нь зогссон. Тэгвэл даваа гарагт /2025.11.03/ Конгрессын Сенатын танхим дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан үйл ажиллагаа тасалдсаныг зогсоох бололцооны талаар хэлэлцжээ. Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан зөрчилдөөнөө шийдвэрлэж чадахгүй байгаа тул өнгөрсөн 34 хоногийн турш засгийн газрынх нь үйл ажиллагаа зогссон.

Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс санхүүгийн шинэ жил эхэлсэн. Гэвч засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх хуулийн төслийг батлаагүй байгаа юм. Үүний улмаас Холбооны засгийн газрын олон мянган ажилтан цалингүй ажиллах болсон. Зарим нь төсөв батлагдах хүртэл ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа юм. Сенатын олонхын удирдагч, Бүгд найрамдах намын гишүүн Жон Тун хэлэхдээ засгийн газрын үйл ажиллагаа зогссоныг дуусгах тал дээр өөдрөг үзэлтэй байна гэж хэлжээ.

Сенатын төсвийн засаглалын хорооны дарга Сюзан Коллинс хэлэхдээ зогсолтыг дуусгах тал дээр ахиц дэвшил гаргасан хэмээсэн байна. Коллинс анхааруулахдаа “Хэлэлцээ дахиад нуран унаж магадгүй. Тохиролцоонд хүрсэн гэж би хэлээгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button