СПОРТ

Жүдо: Ахмадын ДАШТ-ий эхний өдөр манай 5 тамирчин медаль хүртлээ

Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.

Манай багийн тамирчдаас,

  • M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль
  • M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль
  • M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль
  • M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль
  • M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль тус тус хүртлээ.

Ингэснээр манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд тэмцээний эхний өдрөө таван хүрэл медаль хүртэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button