Калмаэги хар шуурга Филиппинийг дайран өнгөрч, Вьетнам руу ойртож байна
Филиппиний төв бүсийг Калмаэги хар шуурга дайран өнгөрсний улмаас 58 хүн амь үрэгджээ. Нас барсан хүмүүсийн зургаа нь цэргийн алба хаагч байсан юм. Алба хаагчид хүмүүнлэгийн даалгавар биелүүлэхээр нисдэг тэрэгтэй Минданао арлын Агусан дел Сур хотод явж байхдаа осолдож харамсалтайгаар нас баржээ.
Олон жуулчин хүлээн авдаг Себу муж гамшигт хүчтэй нэрвэгдсэн байна. Үерийн ус татарсны дараа нурсан барилга байгууламж болон осолдсон машин тэргүүдийн дүр дураг үлджээ. Филиппиний гамшгийн агентлаг мэдэгдсэнээр 13 хүн сураггүй болсон байна. Себу мужид саяхан 6.9 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас олон арван хүн амь үрэгдсэн.
Калмаэги хар шуурганы улмаас Висаяас, өмнөд Лузон, Минданао бүс нутгийн 200 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн юм. Тус хар шуурга нь Филиппинийг энэ жил дайран өнгөрсөн 20 дахь далайн шуурга болов. Калмаэги Вьетнам руу чиглэн явж байгаа бөгөөд баасан гарагт /2025.11.07/ буух төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.