Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөх асуудлаас АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн Х.Булгантуяа гишүүнийг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцсэн.
Улмаар УИХ дахь АН-ын бүлэг уг асуудалд ажлын таван өдрийн завсарлага авсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "УИХ-аар батлагдсан 95 дугаар тогтоол цаашид яах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт УИХ-д ирсэн. Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлыг Цэц хэлэлцээд УИХ-д оруулна. Хэрвээ УИХ хүлээж аваагүй бол Үндсэн хуулийн Цэц эцэслэн шийвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Өнөөдрийн энэ чуулганы хуралдаан болон өмнөх байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 96 дугаар тогтоолыг яаж шийдвэрлэх асуудлыг ярилцаагүй. Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр УИХ олонх ирж саналыг ил гаргах замаар хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудал ойлгомжгүй байгаа тул дахин бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай гэж үзээд энэ асуудал дээр АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага хүсэж байна" гэсэн юм. Улмаар уг саналыг хүлээн авч шийдвэрлэв.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.