АНУ: БНХАУ “APEC”-ийг зохион байгуулахдаа Тайванийн тэгш оролцоог хангах ёстой
БНСУ Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтыг саяхан зохион байгуулсан. “APEC” нь Тайвань гишүүнчлэлтэй цөөн хэдэн олон улсын байгууллагуудын нэг. Ирэх жил “APEC”-ийн дээд хэмжээний уулзалтыг БНХАУ зохион байгуулах юм.
Тэгвэл ирэх жилийн уулзалтад оролцохын тулд маш олон нэмэлт шаардлагыг биелүүлэх ёстой болсон гэж Тайвань мягмар гарагт /2025.11.04/ мэдэгджээ. Тэгвэл АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт /2025.11.05/ мэдэгдэл хийхдээ БНХАУ “APEC”-ийг зохино байгуулахдаа Тайванийн бүрэн, тэгш оролцоог хангах ёстой гэсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ Тайвань “APEC”-д оролцохын тулд “Нэг Хятад” зарчмыг дагах ёстой гэжээ. “Нэг Хятад” бодлого нь Тайвань арлыг БНХАУ-ын нэг хэсэг гэж үздэг. Үүнийг Тайванийн эрх баригчид эсэргүүцдэг юм. БНХАУ Тайванийг цэргийн хүчээр ч хамаагүй эргэн нэгтэнэ гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.