БНСУ-д англи хэлээр хичээллэдэг цэцэрлэгүүдийг хориглох хуулийн төсөл дэмжлэг авч байна
Өмнөд Солонгосын боловсролын бүх алба бага насны хүүхдүүдэд эрт үед англи хэлний боловсрол олгох тал дээр хязгаарлалт тогтоохыг дэмжиж байгаа аж. Тийм хязгаарлалт тавих хуулийн төслийг сөрөг хүчин болон эрх баригч тал аль аль нь дэмжих болжээ. БНСУ-ын нийгэм боловсролыг ихээхэн чухалчилдаг. Үүний улмаас цэцэрлэгийн хүүхдүүдэд боловсролын хэт их дарамт ирдэг байна.
Тэрхүү хуулийн төслийг батлах ажлыг ахалж буй Кан Кён Ги хэлснээр тус хууль батлагдах магадлал өндөр байгаа юм. Кан Кён Ги “Энэ хуулийн төслийг эерэг байдлаар батлах боломжийг харж байгаа. Эхлээд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан, одоо бол тийм ч их биш. Бид боловсролын салбарын эрх баригчдын дунд зөвшилцөл бий болгохын тулд идэвхтэй ажиллаж байгаа” хэмээжээ.
Хуулийн төслийн дор 3 наснаас доош насны хүүхдүүдэд англи хэл болон бусад чиглэлийн ямар нэгэн төрлийн нэмэлт сургалт явуулахыг хориглоно. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 40-өөс дээш минут хичээл заахыг зөвшөөрөхгүй юм.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.