Ө.Шижир: Тоног төхөөрөмж хассан ч, ₮363 тэрбумын барилга, байгууламж нэмээд оруулаад иржээ

Ирэх 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг үргэлжилж байгаа.
Засгийн газрын зүгээс "Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг бүх шатанд нь танаж багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх саналыг боловсруулсан" хэмээн мэдэгдээд буй.
Гэвч зардал танасан ч, буцаад баахан барилга байгууламжийн төсөв нэмэгдүүлэн оруулаад ирсэн талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир хөнджээ.
Тэрбээр энэ тухай, "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, зургаан эмнэлэг болон эрүүл мэндийн төв, өнөр бүл хүүхдэд хамгааллын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр барилга, онцгой байдлын дөрвөн гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчхаад буцаад 28 авто зам, 16 тоног төхөөрөмж, долоон соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдавч үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ. Тухайлбал, төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна" хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.