УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭХЯ-ны ТНБД-аар Б.Ерөн-Өлзийг томилжээ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

  • 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багш,
  • 2005-2009 онд Түлш эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер,
  • 2009-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн,
  • 2010-2012 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газар мэргэжилтэн
  • 2012-2025 онд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн,хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

За хулгай бага хийгээрэй!! Томилож байгаа МАН мафиууд чинь авилга хулгайдаа толгой нь эргчихээд байгаа!! Гэхдээ өөрөө ч бас ямар түвшний хүн юм боллоо зайлуул

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Энэ Увсын хулгайч гаргаж ирж бгаа бол адилхан шуналын дэв байна даа Сэлбийн дагуу газар чөлөөл чөлөөтэй нэвтэрч гарч орж байсан зам хаагаад лалар пизда

Гашуун үнэн
Гашуун үнэн

Энэ хүн биш ажлаа өгөх болоогүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button