Б.Пүрэвдоржид “нүүрсчин” гэж цоллуулаад хөөгдсөн Н.Цэрэнсамбуу гэж хэн бэ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдөр /2025.11.06/ чуулганы танхимаас ЭТТ ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг "хөөсөн". Ингэхдээ түүнийг “Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн их нэр холбогдсон нөхөр” гэж цохсон юм.
Нүрэнзэдгомбын Цэрэнсамбуугийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд
- Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар
- Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан.
Энэ утгаараа нүүрс худалдаа, ЭТТ ХК-ийн санхүүгийн ойрын хэдэн жилийн үүх түүхийг сайн мэдэх хүмүүсийн нэг гэж хэлж болохоор. Нүүрсний хэрэгт холбогдон бичигдэж байсан дата мэдээлэл ч үгүй аж. Гэхдээ “Моннис” группийн Б.Чулуунбаатартай нэр холбогдож байсан бөгөөд “Сүхбаатар зүгийн хүн биз дээ. Би огт танихгүй” хэмээн сэтгүүлчдэд хариулж байжээ.
ЭТТ ХК-нд ажиллахаасаа өмнө
- Хувийн компаниудад Веб программист, программ хөгжүүлэгчээр,
- 2011 оноос Сангийн яаманд зөвлөхөөр
- 2017 оны үес Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албаны даргаар,
- 2019, 2020 оны үес Төрийн худалдан авах ажиллагааны газарт хэлтсийн даргаар тус тус ажилласан аж.
- 2023 онд ЭТТ ХК-нд орж иржээ.
ЭТТ ХК-нд орж ирээд “Тавантолгой төмөр зам” ХХК-нд давхар ТУЗ-ийн гишүүнээр ч суусан байна.
Товчхондоо, программист мэргэжилтэй залуу Сангийн яамнаас эхлээд төрд орж, улмаар ЭТТ ХК-ийн санхүү, худалдан авах ажиллагаанд хүртэл суужээ.
Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-т:
- Өөрийн орлого 284 сая
- Гэр бүлийн орлого 58.6 сая
- 515 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай
- 30 саяар үнэлэгдэх Lexus, 470, Toyota, Crown маркийн хоёр автомашинтай
- 24 сая төгрөгийн малтай
- 2 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
- 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
- 334 сая төгрөгийн хадгаламжтай
- Бэлэн мөнгө: 19 сая
- 7.8 сая төгрөгийн койнтой гэж мэдүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л дажгүй баян л юм байна ш дээ!
эрдэнэс монголыг шалга
Өөрсдийн нь ганц хууль бус зүйлсийн эсрэг байдаг хүн нь томилогдчихсон яг үхлээ.
Веб программист, программ хөгжүүлэгч нөхөр бол хаана ямар аргаар зоос байрлуулах нууц аргаа төгс эзэмшсэн байх даа
10 гаруй жилийн дотор овоо их мөнгө олжээ. Нарантуяа Нарагийн хэлдгээр тэрбум төгрөгийг олох гэж овоо л зүтгэж дээ. Ккккк
Программ зохиодог нөхөр Сангийн яамны зөвлөх хийсэн гэхээр нам дагасан улаан Цүнхчин нөхөр л байна
gaigui bhoo purevdorj gej ooroo hen bilee bas l 1erguu ambitslag dup p###a sh te
purevdorj genuu bas l 1 sangaas shaagaad hadam duudee shiljuulsen bsan 1 torliin hulgaich sh tee zugeer bgaaarai uhval zondoo bantan ihtei nohor shuu ene
одоо тгд ЯГ яана гсн үг үү. ......
Аятайхан байршилтай газрын 100м2 талбайтай 3 өрөө байрны үнэ бараг 500 сая болчихсон байна, хужаа жийп 150сая төгрөг гээд бодоход 30 саяын машин 250 саяын 2 байр тийм их үнэтэй хөрөнгө мөн үү? Биш шүү. Харин жилийн орлого, хадгаламж зэрэг нь чухам ямар эх үүсвэртэй юм бол
Ичиж зовохоо мэдэхгүй намчин өлөнгүүдл хагартлаа баяждаг гээ биздэээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Эрдэнэс таван толгойг цэгцтэй ашигтай болгож өгсөн гавьяатай хүндээ
Жинхэнэ зохицуулагч хулгайч байх бүрэн чадамжтай нөхөр байнашдээ.
Мөчийг нь хугалж байгаад хэлүүлэх хэрэгтэй