Израил Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өгөв
Израилын зэвсэгт хүчин пүрэв гарагт /2025.11.06/ Ливаны өмнөд хэсэгт хүчтэй агаарын цохилт өгсөн байна. Хезболла зэвсэгт бүлэг Ливаны өмнөд хэсэгт байлдааны чадавхаа нөхөн сэргээх гэж оролдож байгаа учир хэд хэдэн байршилд цохилт өгсөн гэж Израил мэдэгджээ.
Өнгөрсөн жил Хезболла, Израил хоёр зэвсэгт мөргөлдөөнөө дуусгах тохиролцоонд хүрсэн. Гэсэн хэдий ч Израилын арми агаарын цохилт өгөв. Ливаны Эрүүл мэндийн яам урьдчилсан байдлаар мэдэгдэл хийхдээ нэг хүн амь үрэгдэж, нэг хүн бэртсэн гэжээ. Цохилт өгөхөөс өмнө Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Авичэй Адрае мэдэгдэл хийж, Айта аль-Жабал, Аль-Тайиба, Тайр Дебба тогсоны оршин суугчид нүүн суурьшихийг анхааруулсан байна. Үүний дараа хоёр өөр тосгонд нүүн суурьших анхааруулга өгсөн аж.
Анхааруулга өгснөөс цагийн дараа агаарын цохилт эхэлжээ. Ливаны засгийн газар Хезболла бүлгийг зэвсэггүй болгох ажлаа эрчимжүүлэхгүй бол арга хэмжээ авна гэж Израилын эрх баригчид анхааруулсан болсон. Үүний улмаас Израил бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлж болзошгүй гэх айдас ливанчууд дунд үүсээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.