НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: "Би мөнх насална, ажил, мөнгө хэрэггүй" гэж шашинд итгэдэг 20,000 хүн байж болзошгүй байна

60 нас шүргэж явсан эмэгтэй "Ажил хийх шаардлагагүй, амьдралд мөнгө хэрэггүй. Би бурхны хүн болж байгаа. Мөнх насална" гээд насаараа ажиллуулсан хоолны газраа хаагаад, ТҮЦ-ээ хүртэл буулгаад хашаандаа авчраад тавьчихсан гэвэл итгэх хүн цөөн байх. Тэр ингэтлээ шашинд автаж, сүүлдээ сүм дотроо нас баржээ. Сүүлийн нэгхэн жилийн хугацаанд энэ бүх үйл явдал өрнөж, насаараа ханилсан хань, төрүүлж өсгөсөн үр хүүхдэдээ ч танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн байна. Унтахдаа чихэвчээр номлол сонсож, сүүлдээ хоол ч идэхээ больсон тухай түүний хүү Г.Батбямба ярьсан юм. Энэ бол ганцхан айлын зовлон.

Үүний араас ээж, эмээ хоёртойгоо амьдардаг өсвөр насны охин ээжийгээ болиулахын тулд тагтан дээрээсээ үсрэхийг завдаж, сүрдүүлдэг зэрэг олон арван кэйс дурдаж болно. Хамгийн түгээмэл нь энэ шашны номлол, урсгалаас болж тоймгүй олон гэр бүл чимээгүй салдаг аж. Учир нь тэдгээр гүн итгэгчид амьдралдаа оролцохоо больж, ажлаа ч орхидог байна.

Тэд одоогийн энэ бүхэн түр зуурынх. Харин бурхныг дагаад явбал мөнхийн амьдрал байгаа гэдэгт итгэдэг. Харин үр дагавар нь дээр дурдсан бүхэн.

Бид энэ сэдвийн хүрээнд саяхан ээжийгээ алдсан Г.Батбямбатай уулзаж, "Монгол сувд" сүмийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын дэд дарга Н.Хэрлэнгээс тодруулахад дараах зүйлсийг ярьж байна.

Г.Батбямба: Үр хүүхдүүд чинь Сатаны сүнстэй болохоор таны үгэнд орохгүй, эсэргүүцээд байна гэж заадаг

-Солонгосын “Шинэ тэнгэр газар” гэх нэртэй шашны урсгал манай улсад "Монгол сувд" сүм нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгдсэн шүү дээ. Хэд орчим салбар, хэдэн гишүүнтэй эсэхийг та мэдэх үү?

-Удирдлага нь нийт 16 салбар 10,000 гишүүнтэй гэж ярьж байна лээ. Би энэ байгууллагыг хууль ёсны зөвшөөрөлтэй гэж бодохгүй байгаа. Учир нь бусад энгийн сүмүүд байршил нь тодорхой, загалмайтайгаа, гаднаас нь харахад ойлгомжтой байдаг. Гэтэл эднийх тийм биш. Анх манай ээжийг явж эхлэхэд 19 дүгээр хороололд байсан. Дараа нь 21 дүгээр хороолол руу нүүсэн. Одоо драгоны энд ирчихсэн байна. Зөвшөөрөлтэй эсэхийг нь холбогдох газарт хандаж, шалгуулах бодолтой байгаа. 

-Гаж гэж үзээд байгаа шалтгаанаа тайлбарлаач?

-Би өөрөө нэлээдгүй хугацаанд сүмд явсан. Тиймээс энгийн сүм ямар байдгийг сайн мэднэ. Жишээлбэл, “заавал хүн олж ир” гэж шахаж шаарддаггүй. Сайн мэдээг түмэнд түгээ гэдэг л дээ. Хүмүүст хүргэдэг. Гэхдээ тухайн хүн итгэх үү, ирэх үү гэдэг өөрийнх нь сонголт. Араас нь хөөцөлдөж шахдаггүй. Харин эднийх бол шахдаг. Би та нарыг “Сатаны сүнснээс аврах гээд байна” гэдэг. Өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл энэ номлолоороо хүний тархийг байнгын зодчихоор мэдээж түгжигдэнэ биз дээ. Ингэж блоколж, вакум орчинд барьж, тусгаарладаг. 

Өөрөөр хэлбэл энэ зүйлийг байнгын яриад байхаар тухайн хүмүүс бурхнаас өөр юм бодохоо больж эхэлнэ. Тухайлбал, манай ээж баяр ёслол, хурим найр, зугаалгад гэр бүлээрээ явъя гэхээр үгүй. “Бид бурхны замыг олсон, мөнх амьдарна, мөнх насыг олно” гэдэг. Зааж байгаа тэр хичээлдээ ийм зүйлсийг ухуулга маягаар суулгаж байгаа учраас тэдгээр хүмүүс итгээд байна шүү дээ. Нөлөө нь ийм. Үүнийг цэвэр Eсүсийн шашны урсгалууд буруу, худлаа гэж үгүйсгэдэг. 

Дээрээс нь аврах гэж байгаа хүнээ худлаа яриад ч хамаагүй аваад ир гэдэг зүйлийг хэлдэг, араас нь хөөцөлддөг. Сая л гэхэд манай ээж өөд болохынхоо өмнө Ховд руу явсан. 

-Яах гэж?

-Манай ээжийн дүү Ховдынхоо суманд энгийн сүмд явдаг. Улаанбаатарт ач, зээгээ харахаар ирэх үед нь манай ээж энэ сүм рүү авааччихсан. Мэдээж эгч сум руу гаа буцаж таарна. Тэгтэл “Zoom”-ийн хичээлдээ орж ирэхгүй байна гэдэг шалтгаанаар сүм нь ээжийг Ховд руу явуулсан. Ингэж хүнийг шахдаг. 

-Зарим хүмүүсийн ажил дээр хүртэл очдог гэж сонссон?

-Тэр үнэн байх. Хаа хол Ховд руу очиж байгаа юм чинь энд хүний ажил дээр очих бол энгийн асуудал. Өөрөөр хэлбэл байх боломжтой. 

-Таны ээж хэдэн жил энэ сүмд явсан бэ?

-2024 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Тухайн үед нь их сайхан юманд явж эхэлсэн, ирж үзэхгүй юм уу гээд л. Бид ч ажилтай болохоор амжихгүй яваад байлаа. Асуухаар сүм ч юм шиг, сургалт ч юм шиг зүйл яриад. Сүм юм биш үү гэхээр үгүй ээ хувь хүний хөгжлийн сургалт гэсэн. Тэгэхээр нь өө болж байна ээж, яваад үзээ л гэв. Гэтэл сүүл рүүгээ “миний хүү заавал ир, чи миний үгэнд итгэх ёстой” гэх мэтээр бараг л дарамтлах, хүчлэх маягтай болоод эхэллээ. Энэ байдлыг нь анзаараад боль, гар гэсэн ч хүлээж аваагүй. 

Нэг жишээ хэлье. Манай авга ах нас бараад ажил явдалд нь явах гэтэл сүмээс ээжийг явж болохгүй гэсэн юм байна лээ. Тухайн үед ээж гайхаж, эргэлзээд дүүд “больдог ч юм бил үү, ямар сонин газар вэ. Ажил явдалд явж болохгүй гэж байна” гээд хэлсэн байгаа юм. Tэр үед нь гаргаад авчихдаг байж гэж одоо харамсаж байна. Ийм зүйл болсныг өнгөрснийх нь дараа л мэдлээ. 

-Ээж нь ганцаараа амьдардаг байсан юм уу?

-Аав маань бий. Бүр шантраад нутаг руугаа явж, дүүгийндээ амьдардаг юм бил үү гэдэг болчихсон байсан. Хоёр дүүг маань хүртэл байнгын яв гэж дарамтална. Үүнээс болоод бас л зайгаа аваад, шантарчихсан хэцүү байсан. Ингэж хүний тархийг баздаг. Энгийн сүмд явсан бол манай ээж хэзээ ч тэгэхгүй. Энэ сүм хичээл өгнө. Энэ Библийг задал, унш, хичээл ном хий гэдэг. Ингэсээр ээж унтахдаа хүртэл чихэвч зүүдэг болчихсон. 

-Хоол унд ч идэхээ больсон гэсэн?

-Сүүлдээ хоол ч идэхээ больсон. Сэтгэл хөдлөлд хэт автаад, итгээд, туйлшраад ирэхээр хүн хоол ч идэхээ больдог. Ингээд эхлэхээр мэдээж санаа зовно, хэлнэ. Өөрийгөө бод, амар гэхээр “үгүй, би бурханд биеэ өгчихсөн, хэзээ ч үхэхгүй, мөнх амьдарна” гэдэг. 

-Зан авир нь хэзээнээс өөрчлөгдөж эхлэв?

-Сүүлийн нэг жилээс л өөрчлөгдсөн дөө. Тэр Сатан гэдэг муу ёрын сүнс. Энгийн сүмд ийм хараалын байдалтай, бусдыг буруутгасан, муулсан номлол хийхийг хориглоно шүү дээ. Аль ч шашин тийм. Гэтэл энэ байгууллага “үр хүүхдүүд чинь Сатаны сүнстэй болохоор таны үгэнд орохгүй, эсэргүүцээд байна” гэж заадаг. Хүнд ийм зүйл зааж болохгүй. 

-Орлогынх нь 10 хувийг авдаг гэж ярьсан. Ямар учиртай вэ?

-Энгийн сүмд ч орлогын 10 хувь гэдэг л дээ. 

-Орлогыг нь яаж тодорхойлох юм. Жишээлбэл цалин байх юм уу?

-Тийм. Долоо хоногийн 700,000 төгрөгийн цалинтай бол 70 мянга гэх жишээний. 

-Өдөр бүр өгөх үү?

-Би энд явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Энгийн сүмд долоо хоногт нэг удаа гэхээр сард дөрвөн удаа очно гэсэн үг. Дөрвөн удаа очихдоо өргөл өгч ч болно, өгөхгүй байсан ч болно. Заавал гэж шаардахгүй. Христийн номлол дээр орлогын 10/1 гээд байж л байдаг. 

-Ээж нь тухайн сүмд хэр их мөнгө төгрөг өгсөн бол?

-Эхлээд зохих хэмжээгээр өгдөг байсан ч сүүлдээ гэрт наалдах, авах юм бараг үгүй болсон. Аавын цалингаар  л голдуу болгодог.  Ээж бол цалингаа дандаа нуугаад тийшээ л өгдөг болсон байх. Би ингэж хардаж байгаа. 

-Бүх цаг хугацаагаа сүмдээ зарцуулдаг, ажил хийхээ больчихсон, амьдралдаа оролцдоггүй ийм хүмүүс зөндөө байгаа-

-Ямар ажил хийдэг байсан бэ, ээж нь?

-Хоолны газар ажиллуулдаг байсан ч ажил хийх шаардлагагүй гээд больсон. “Би бурхны хүн болж байгаа учраас ажил хийх шаардлагагүй. Миний сүнс ариуссан, гэгээрсэн” гэдэг ойлголт аваад шууд зогсоосон. Давхар ажиллуулдаг байсан ТҮЦ-ээ бас хаагаад, хашаандаа авчраад тавьчихсан. Ингээд тэтгэврээс өөр орлогогүй болсон доо.

-Энэ хоёр газрыг хэр удаан ажиллуулсан бэ?

-Хоолны газрыг насаараа ажиллуулсан. ТҮЦ-ийг хоёр жилийн өмнөөс л байх. Ингэж сайхан хөдөлмөрлөж явсан ээж маань энэ сүм рүү татагдаж орсноос хойш бүх зүйл өөр тийш эргэсэн.

-Яаж яваад орчхов?

-Аавын ангийн охин гоё сургалт байгаа суугаач ээ гэж манайд олон удаа ирсэн юм байна лээ. Аавыг л ятгаад байж. Аав ч дийлдэхгүй л дээ. Сүүлдээ манай эхнэрт нэг хэлээд үз гэсэн байгаа юм. Ээж ямар ч байсан нэг суугаад үзье гэж очсон. Тэгээд л тархиа “базуулчихсан”. Oгт гарч чадаагүй явсаар өнөөдрийн байдалд хүрсэн. Сүүлдээ өөрийгөө ч удирдах чадваргүй болдог юм байна лээ. 

-Та болон таны ар гэр, ах дүүс хохирогч болоод үлдлээ л дээ. Ийм ижил зовлон туулж байгаа, энэ тойргоос гарч чадахгүй байгаа хэр олон хүн мэдэх вэ. Кэйс дурдаж болох уу?

-Бүх цаг хугацаагаа сүмдээ зарцуулдаг, ажил хийхээ больчихсон, амьдралдаа оролцдоггүй ийм хүмүүс зөндөө байгаа. Дурдвал дуусахгүй. Гэр бүл салсан тохиолдол тоймгүй олон. Өөрөөр хэлбэл ажил хийхгүйгээр бурхандаа итгээд яв гэдэг итгэл үнэмшлийг төрүүлээд байна шүү дээ. Тиймээс бурхандаа л итгэвэл ажил хийх шаардлага алга гээд ажлаа болиод сүм рүүгээ гүйгээд байгаа юм. Бидний амьдарч байгаа энэ амьдрал түр зуурынх юм байна. Бурхныг дагаад явбал мөнхийн амьдрал байгаа гэдэг итгэл үнэмшлийг эндээс авчхаад бүхнээ хаяад тийшээ шуураад гүйгээд байна. 

Жишээлбэл, эмээ, ээжтэйгээ цуг амьдардаг өсвөр насны охин байна л даа. Тэр охин ээжийгээ зогсоож, болиулахын тулд амиа хорлоно гэж тагтан дээрээ гарч үсрэхийг завддаг. Ээжээ та наадахаа ярихаа, хэлэхээ больчих. Үгүй бол би үсэрлээ гэдэг. Аргаа барсан охин ингэж тэмцэж байна. Ганцхан гэр бүлийг тийм байдалд хүргэж байна шүү дээ. Ийм олон гэр бүл байгаа. Үгүйсгэх аргагүй. Ичээд, санаа зовоод ч гэдэг юм уу нийгэмд гарч ирж чаддаггүй. Хэрэв ийм хүмүүс байвал холбогдоорой, нэгдээрэй гэж уриалмаар байна. 

- Ээж нь сүмд илтгэл тавьж байхдаа нас барсан гэдгийг мэдээлэл хийхдээ дурдсан. Очиход нөхцөл байдал ямар байсан бэ. Энэ үйл явдлын дараа сүм ямар тайлбар хийв?

-Илтгэл тавьж байгаад унасан цаг нь өдрийн 14 цаг 07 минут. Ямархуу үйл явц болсныг бичлэгээр харсан л даа.

-Утасны бичлэг юм уу?

-Үгүй ээ, цагдаа дээр байсан камерын бичлэгийг харсан. Хууль, шүүхийн байгууллага шалгаж байгаа учир хэлэх боломжгүй. Харин ээж маань 14:07 минутад унасан байхад манай дүү рүү 14:47 минутын үед залгасан. Бүхэл бүтэн 40 минутын дараа гэсэн үг. Анх залгахдаа танай ээж ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн байдаг. 

-Эмгэнэл илэрхийлсэн үү?

-Ажил явдалтай байсан өглөө ээжийг нутаглуулахаар явсан хойгуур гурван эмэгтэй ирсэн байна лээ. Эгч маань явцгаасан нь дээрээ гээд буцаасан байсан. Үнэхээр л харамсаад ирсэн бол яагаад заавал байхгүй хойгуур ирэв зэрэг олон асуулт байна. 

-Насаараа ханилсан ханиа аав нь алдлаа. Та бүхэн төрүүлсэн ээжээ харамсалтайгаар алдлаа. Энэ хугацаанд ээждээ хэлмээр, ойлголцмоор байсан ч хүлээж аваагүй зүйлүүд олон байсан байх. Үүнээс болоод их ч маргалдаж. Эцэст нь ийм зүйл боллоо шүү дээ?

амгийн харамсалтай зүйл энэ л дээ. Энэ шашны асуудлаас болоод ээж минь надад маш их гомдол тээсэн. Та нар миний үр хүүхэд байж үгэнд минь орохгүй байна, сүмд явахгүй байна гэдэг байдлаар ханддаг болсон. Бид мэдээж эсэргүүцнэ. Сүүлд л гэхэд Ховд явахад нь дургүйцсэн. Дотроо муу ээжийгээ арай л их гомдоогоод байна уу гэж бодсон л доо. Тэгээд аравдугаар сарын 06-нд төрсөн өдрөөр нь ээжийгээ сайхан баярлуулъя. Тэгээд муу ижийгээ хаяя даа, энэ замаараа яваг, зогсоож дийлэхгүй юм байна гэж бодсон. Тэр үед хэлэх гэж хадгалсан үгээ хэлж чадаагүй болохоор гомдолтой байдаг. Энэ бүхний цаана эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн ямар хүнд, хэцүү нөхцөл байдалд орж үлддэг юм бэ гэдгийг ойлгосон. Ээжийгээ ганцхан удаа чанга тэвэрнэ дээ гэж бодож явсан юм. Гэтэл хэзээ ч ингээд үхчихнэ гэж бодоогүй. Өвчин, зовлон ч хэлдэггүй хүн байсан. Тиймээс энэ байгууллагад үнэхээр гомдолтой байна.


"Монгол сувд" сүмийн Сонгинохайрхан салбарын дэд дарга Х.Хэрлэн: Нийт 15 салбартай, 20,000 итгэгчтэй

-Танай сүм хэдэн жил үйл ажиллагаагаа явуулж байна?

-2016 онд үүсэн байгуулагдсан, 10 дахь жил рүүгээ орж байна. 

-Итгэгчид гэж ярьдаг. Хэд орчим хүн танай сүмд явж байна?

-Манай сүмд одоогоор 2,000 орчим хүн явж байна. 

-Нийт?

-Нийт гэвэл 10,000 орчим итгэгч байна. 

-Хэдэн салбартай билээ?

-Нийт 15 салбар сүм явж байгаа. Хотод найм, орон нутагт долоо. 

-Орон нутгийн салбарууд нь дандаа аймаг уу, суманд бас байгаа юу?

-Дандаа аймгуудын төвд бий. 

-”Монгол сувд” сүмийг БНСУ-ын “Шинэ тэнгэр газар” гэдэг шашны урсгалын дагуу байгуулагдсан гэж ярьж байгаа ойлголт зөв үү?

-”Монгол сувд” сүм гэдэг бүртгэлтэйгээр Монголд шашныхаа эрхийг аваад явж байгаа. “Шинэ тэнгэр газар” гэдэг өөрөө Библи ном дээр байдаг үг. Тийм учраас л хүмүүс биднийг тэгж буруутгаад байгаа юм. Яг албан ёсны нэр бол “Монгол сувд” сүм. 

-”Шинэ тэнгэр газар”-тай холбоогүй гэсэн үг үү?

-Ямар нэг холбоо байхгүй. 

-Сүүлийн үед гарсан мэдээллүүдийг харсан байх. Энэ асуудал дээр ямар тайлбар хийх вэ. Танай итгэгч байсан 58 орчим настай хүн энд нас баржээ?

-Тийм нөхцөл байдал болсон, үнэн. Тухайн үед нь Цагдаагийн газарт мэдэгдсэн. Цагдаагийн газар шалгаж байгаа. 

-Тухайн хүн танай сүмд хэдэн жил явсан бэ?

-Манай итгэгч болоод жил гаран л болж байсан хүн. 

-Манайд яриа өгсөн иргэн бусад сүмүүдтэй харьцуулбал танайхыг шахаж, шаарддаг гэж байна. Жишээлбэл, Ховдод байгаа хүнийг цахим хуралдаа суу гэж хэлэхээр Ховд руу явсан гэлээ. Энэ үнэн, бодит мэдээлэл мөн үү?

-Энэ мэдээллийг үзсэн. Хүүхдүүд нь ирж уулзахдаа хэлсэн. Яг тийм ажлаар яваад ирсэн эсэхийг бид мэдэхгүй байна. Жишээ нь манай сүмээс яваад ир гэж хэлж явуулаагүй. Миний зүгээс тэр хүнийг тэр хүн рүүгээ яваад ирээрэй гэдэг зүйлийг яриагүй ээ гэсэн үг. Тэгэхээр энэ талаар мэдэхгүй. 

-Та сүмээ төлөөлж ярьж байгаа биз дээ. Сүмийн зүгээс явуулаагүй ээ гэсэн үг үү?

-Тийм.

-Тухайн хүн худлаа хэлээд явчихсан гэсэн үг юм уу?

-Манайх ардчилсан байдлаар хувь хүний сонголтод нь нийцүүлдэг. Та боломжтой үедээ ирээрэй. Боломжгүй үедээ ирэхгүй байж болно оо гэсэн тэр зүйл нээлттэй байдаг. Тэр хүн өглөө ирнэ үү, орой ирнэ үү, ирэхгүй байсан ч тэр хүний асуудал. Заавал ир гэж шаарддаггүй. Хүмүүс өөрсдөө бурхны үгийг мэдээд сураад ойлгоод эхлэхээрээ сайн дураараа ирээд, явдаг. 

-Танайх хүнээ хэрхэн татдаг юм бол. Итгэгч олж ирдэг юм уу. Та бас хэллээ итгэл, үнэмшлээрээ болдог оо гээд. Нас барсан эмэгтэй танайд анх орохдоо хувь хүний хөгжлийн сургалт гэж ойлгосон асуудал ч байна. Анх ирж байгаа хүнд юу гэж хэлж, ойлгуулдаг юм бэ?

-Шашин номын байгууллага гэдгээ эхлээд албан ёсоор хэлдэг. Манайх бол Библи номыг хүмүүст зааж, мэдүүлж өгдөг байгууллага шүү. Албан ёсны нэршил хаягтай, “Монгол сувд” сүм гэдэг байгууллага шүү гээд хэлдэг. Нөгөө хүн маань Библи номыг уншаад заалгаад, сураад эхлэхээрээ энэ номд мэдсэн зүйлээ бусдад мэдүүлээрэй гэдэг үгнүүдийн дагуу өөрсдөө явж байгаа. Тиймээс бидэнд заавал хүн олж ир, авчир гэж шахдаг асуудал байхгүй ээ.

-Танайхыг бараг долоо хоногийн долоон өдөр хичээл ордог гэж байна. Хичээл гээд байгаа нь юу юм бэ, хөтөлбөр гэж байгаа юм уу. Байгаа бол юу, юуг хүмүүст зааж сургадаг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр буюу гурав дахь болон бүтэн сайн өдөр ариун мөргөл хийдэг. Хоёр дахь, дөрөв дэх, нэг дэх, тав дахь өдрүүдэд өглөө 9 цагаас, орой 18 цагаас ирж сургалтдаа хамрагддаг. Заавал ир гэж шахдаггүй. Хөтөлбөр байгаа. 2025 оны нэгдүгээр сараас 12 сар хүртэл заагдах бүх хуваарь гарчихсан байдаг. Жишээ нь Библи гэдэг номыг ямар утгатай юм бэ гээд харвал зүйрлэлээр буюу кодоор бичигдсэн байдаг. Тиймээс хүн шууд уншаад ойлгодоггүй учраас түүнийг зааж мэдүүлэх сургалт л явагддаг. 

-Энэ олон хүнийг хамруулж байгаа танай сүмийн гол зорилго, нийгэмд үзүүлж байгаа нөлөө чинь юу юм бэ?

-Шашин номыг хүмүүс мэдээд, сураад эхлэхээрээ ядаж бурхан гэж юу байдаг юм бэ. Би ямар утга учиртайгаар бүтээгдээд яваад байгаа хүн юм бэ гэдгээ мэдээд  зөв, эерэг хандлагатай, уур амьсгалтай хүмүүс бүрэлдэн бий болж эхэлж байгаа юм. Жишээ нь манайд ороод өөрчлөлт гарч байгаа хүмүүсийг харвал архи, тамхинаас гарч байна. Гэр бүлдээ эерэг уур амьсгалуудыг бий болгож байна. Ядаж л хараал хэлэхээ больж байна. Анхнаасаа зөв зохистой зүйлүүдийг хэрэгжүүлж явах ёстой юм байна буюу буруу зүйл хийвэл болохгүй юм байна гэдгийг бага багаар сургалтаар дамжуулан хэлж өгдөг. 

-Хүн бүрийн өөрийнх нь шийдвэр эцсийн үр дүнг дандаа гаргаж байгаа-

-Та зөв, сайн гэдэг талаас тайлбарлах шиг боллоо. Гэхдээ тэр ээж сүмд явснаасаа хойш ажил хийхгүй байхыг номлодог гээд хоолны газраа хаагаад, ТҮЦ-ээ хашаандаа авчраад тавьчихсан байна л даа. Энэ тал руу нь бас чиглүүлээд байгаа юм биш үү. Танайх яг ямар байдлаар чиглүүлээд байна?

-Тэр хүнийг яагаад ажлаа орхисныг нарийн сайн мэдэхгүй байна. Бид бол хүнийг ажлаасаа гараарай гэдэг үгийг хэлдэггүй. Библи дээр ч байхгүй. Харин ч гэр бүлдээ гэрэл болоорой, ойр тойрны хүмүүсийг харин ч тусалж дэмжээд, бурхны үгийг аваад явж байгаа хүмүүс учраас илүү гэгээлэг, сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд туслаарай гэж заадаг. 

-Тэр хүний тархинд суучихсан, үр хүүхдэдээ хүртэл хэлсэн байна л даа. Тэрийг нь юу гэж ойлгох вэ?

-Хүн болгоны аливаа зүйлийг хүлээж авах нь өөр байгаад байна. Жишээ нь тэр итгэгчийн хувьд энэ 50, 60 нас наслах явцдаа олон зүйлийг амьдрал ахуйдаа үзэж хараад явж байсан ч магадгүй энэ дотор орж ирээд бурхны үгийг заалгаад, сурах явцдаа “аа энэ үнэхээр миний амьдралд хамгийн чухал зүйл байна”  гэж тэр хүн өөрөө бодоод, итгээд магадгүй тэрнийхээ төлөө шийдвэр гаргаад явсан байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн өөрийнх нь шийдвэр эцсийн үр дүнг дандаа гаргаж байгаа. 

-Танайх 10 жил үйл ажиллагаа явуулсан гэлээ. Яагаад гаднаа тодорхой хаяггүй байна вэ, албан ёсны зөвшөөрөл бий юу. Бусад сүмүүдийг анзаарахад гаднаа загалмайтай, хаанаас нь ч харсан сүм гэж мэдэгдэхүйц байдаг л даа?

-Манайх албан ёсны зөвшөөрлөө 2016 онд авсан. Бид өөрсдийн гэсэн сүмтэй бол хаяг, байршлаа тавихад асуудал алга. Харин энэ байгууллагыг манайх түрээсэлж байгаа. Түрээслүүлэгч байгууллага анх гэрээ хийхдээ ямар нэг байдлаар гаднаа хаяг, загалмай байрлуулахгүй шүү гэж тохиролцсон юм. 

-Санхүүжилтээ хаанаас босгож байна. Нийт 15 салбартай гэсэн. Энэ салбарууд бүгд л байртай байх. Бүх зардлуудаа яаж болгож байна. Жишээлбэл Солонгосын “Шинэ тэнгэр газар” гэж урсгалтай холбоотой бол гаднаас санхүүждэг гэж ойлгож болно. Гэтэл холбоогүй гэлээ?

-Библи дээр аравны нэг хувийг өгөөрэй гэдэг ишлэл байдаг. Гэхдээ монголчуудын амьдрал ахуй өнөөдөр ямар байгаа билээ. Тэр болгон олсон мөнгөө өгөөд байх боломжтой хүмүүс цөөн. Бурхныг мэдээд явж байгаа итгэгч буюу хүмүүс маань өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу боломжоороо өгдөг гэсэн үг. Жишээ нь бурхны үгийг сонсоод явж байгаа 10 хүний тав нь л өгдөг. Гэхдээ өгөхгүй байгаа хүмүүсийг заавал өгөөрэй гэж шахаж, шаарддаггүй. 

-Энэ алдаг оног өгч байгаа хүмүүсийн мөнгөөр тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна гэж үү?

-Тийм. Яг одоогоор энэ итгэгч нарынхаа өгч байгаа өргөл, хандиваар л энэ үйл ажиллагаануудаа цааш нь үргэлжлүүлээд явуулж байдаг гэсэн үг.

-Уучлаарай, хардаад асууж байна. Энэ хүмүүс тийм баян юм уу. Жишээлбэл 10 хүний тав нь өгдөг гээд бодохоор боломжгүй санагдаж байна. Та бол сүсгээрээ өгдөг гэсэн шүү дээ?

-Энгийнээр бол бид гандан орлоо гэхэд хоосон ордоггүй шүү дээ. Заавал жаахан ч гэсэн зүйл бариад ордог, номоо уншуулаад гардаг. Түүнтэй адил бурхныг мэдээд явж байгаа хүмүүс учраас бурхныхаа өргөөнд ирээд энэ олсон зүйлээсээ 5, 10 мянган төгрөг, зарим нь 500 мянган төгрөг ч юм уу өгөөд яваад байхад олон хүний өргөл хандив нийлж байгаа учраас бүрэлддэг. Өөр ямар нэг санхүүжилт байхгүй. Бусад салбарууд дээр ч бүх санхүүгийн тайлан тооцоо, бичиг баримтуудыг нь аваад, үзээд хараад, шалгаад явж байгаа. Итгэгчдэдээ ч шилэн байдлаар тайлагнадаг. 

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямар шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний хуулиар олгогдсон эрх. Харин туйлын үнэний эсрэг номлож, хорвоогийн жамаас хазайж болох мэт ухуулж, ар гэр, ажил амьдралаас нь холдуулж, тусгаарлаж буй бол өөр асуудал. Жишээлбэл би мөнх насална, ажил хийх шаардлагагүй, амьдралд мөнгө хэрэггүй гэдэг байдлаар аливаад ханддаг болсон, гэр бүлээсээ салсан олон мянган хүн байна. Тэдгээр итгэгчдийн ард хохирч үлдсэн, чимээгүй зовлон амссан бас л мянга, мянган хүн байна. Тэд нийгэмд дуу хоолойгоо хүргэхээр, бусдад сэрэмжлүүлэхээр нийгмийн сүлжээнд групп ч үүсгэжээ.

Харин нөгөө талд буруутай гэгдэж буй 20,000 итгэгчтэй сүмийнхэн бүх зүйлийг няцааж байна. Нээлттэй мэдээллийн сангаас харвал "Монгол сувд" сүм 2016 онд "Сүсэгтэн олны шашин, хурал номын эрэлт хэрэгцээг хангах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд эрхлэх" гэх чиглэлээр ажиллана гээд албан ёсны зөвшөөрөл авч, ашгийн төлөө бус хэмээн бүртгүүлжээ. Тэргүүнээр нь Цэнд-Аюуш Гантөгс гэж бүртгэлтэй байна.

Хэрэв энэ сүм үнэхээр дээрх байдлаар номлодог бол "би мөнх насална, ажил хийх шаардлагагүй, амьдралд мөнгө хэрэггүй" гэж итгэсэн 20,000 хүн байх магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энийг уншиж суухад бүр аймаар байна шүү, энгийн хүмүүсийг ийм хэмжээнд итгүүлж чаддаг гэдэг чинь аймшигтай тархины уга�##�га байна

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Гудамжинд явж байхад барьж яваа юм булаац�##�даад дагаж гэрт ирээд жаазтай зургаа ( бурханы юм л гэж ойлгосон бололтой ) хөдөө гаргаад шатаачихсан гээд сүүлд хоер удаа ирэхэд шууд уурлаад хөөсөн шүү. Миний гэр бол миний манайханы бат цайз шүү. Ирээд элдэв юм ярьж ёсүсийн сурт�##�чилгаа дахин дахин өгөөд байхаар уур хүрдэг юм билээ.

Зочин
Зочин

20 мянган хүн итгэж явна гэж үү, тэгвэл энэ асууд�##� зүгээр нэг айлын зовлон биш, нийгмийн том асууд�##� болж байна гэсэн үг шүү

МАН
МАН

МАН буюу МАХН өнгөрсөн зууны туршид шашиныг хор иглож, монголчуудыг шүтэх бишрэх юмгүй, хоосон тол гойтой болгосоны харгайгаар манайд олон шашны зол бин урсга лууд орж ирж, ихээхэн газар авч бнаа !
Манайх шиг итгэл үнэмшилгүй нийнэмд энэ их аюултай даа !!!

Зочин
Зочин

Энэ сүмийн тухай сонсоод үнэхээр айдас төрж байна, ийм зүйл 2025 онд Монголд болоод байна гэхээр итгэмээргүй санагдаж байна, төр яагаад дуугүй сууж байна аа

Зочин
Зочин

2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн гэж байгаа бол төрийн байгууллага яагаад одоо хүртэл ш�##�гаагүй юм бэ

Зочин
Зочин

Энийг уншаад нулимс гарлаа, тэр хүүгийн яриа үнэхээр зүрх зүсэж байна, ээжийгээ ингэж �##�дсан хүн яаж тайвширч чадах вэ дээ

Зочин
Зочин

Монголд шашны гаж урсг�##� ингэтлээ тархсан гэж үү, нөгөө хууль дүрэм яасан бэ, хян�##�т ш�##�г�##�т хийдэг газар гэж байна уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тархсан. Ялангуяа өөр улсад амьдарч байгаад ирсэн хүний нүдэнд тод харагдана. Эгнээд л баахан сүм. Өмч хувьчл�##�аар худ�##�даад авсан хуучны байшинд хэрээс хадаад тавьсан хаа сайгүй. Хяна лтгүй зөвшөөрөл өгсөн байлээ. Зөвшөөрлийн тоог хязгаарлах нь чу х�##� . одоо нэмж өгч болохгүй.

Зочин
Зочин

Миний хөршийн эгч бас нэг ийм сүмд явж байгаад бүх өмч хөрөнгөө зарж, тэр сүмдээ өгөөд ор сураггүй болсон гээд ах нь уйлж ярьж байсан

Зочин
Зочин

Хүний сэтгэл зүйтэй ингэж тоглож болдог юм уу, мөнх амьдрах гэж итгэж байгаа хүмүүсийг ашиглаад байгаа нь үнэхээр харамс�##�тай

Зочин
Зочин

Энэ хүмүүсийн сэтгэл зүйг суд�##�ж, мэргэжлийн түвшинд туслахгүй бол нийгэм даяараа асууд�##�д орно шүү

Зочин
Зочин

“Монгол сувд” гэдэг нэрийг өнгөц сонсоход чин сүсэгтний сүм шиг сонсогддог, гэхдээ дотроо ийм юм явж байна гэхээр итгэхэд бэрх

Зочин
Зочин

Үнэхээр эмгэнэлтэй байна, ээж нь итгэлдээ төөрч, хүү нь гашуудаж үлдэнэ гэдэг зүгээр нэг түүх биш, сургамж шүү

Зочин
Зочин

Энгийн сүмүүд хүмүүсийг хайрла, тус�##�, зөв амьдар гэдэг болохоос ингэж ажил хийхийг хориглодоггүй шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

лАЛЫН ШАШИНД КОРАН ГЭДЭГ НОМЫГ; ЕСҮСИЙНХЭН БИБЛИ НЭРТЭЙ НЭГ НОМЫГ Л БАЙНГА УНШИЖ ЦЭЭЖИЛДЭГ юМ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

АЖИЛ БИТГИЙ ХИЙ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ. нӨГӨӨДҮҮЛ Нь ТАРХИ Нь БҮРЭН УТГААРАА УГААГДАХААРАА МӨНХ АМьДРАХ БОЛ НАДАД ИНГЭЖ ЗОВЖ АЖИЛЛАХ ХЭРЭГГҮЙ. ҮХСЭН Ч БУРХНЫХАА ДЭРГЭД ОЧООД МӨНХ АМьДРАХ ТУЛ МӨНГӨ ХЭРЭГГҮЙ ЦАГАА ИЛҮҮ ШАШНЫ ЗҮЙЛЭЭ СУРЧ ӨНГӨРҮҮЛНЭ ГЭЭД ХЭТ УЛАЙРЧИХСАН Ч БИШ ЖИНХЭНЭ ТАРХИА УГААЛГАСАН ГЭСЭН ҮГ. мЭДРЭЛИЙН ЭМЧ НАРЫН ДЭЭР ҮЕИЙН ОЛОН ХАРГИС ТУРШИЛТААР ХҮНД НЭГ юМЫГ БАЙНГА ДАВТАН УНШУУЛААД БАЙВАЛ БУСАД МЭДЭЭЛЭЛ Нь АРЧИГДАЖ ЗӨВХӨН ТЭР МЭДЭЭЛЛЭЭР УГЖИГДАН ТАРХИ УГААГДАНА. ЯМАР Ч ХҮНИЙ ТАРХИЙГ УГААХ БОЛОМЖТОЙ.

Zochin
Zochin

Nom unshidagui humuus alibaag ergetsuulen bodoh shadvargui ymsiin zuv buruug meddegguin deer eldev shashin burhan hii hooson id shid urd hoid turul buu lam ilbe jatgand gunzgii bishirch zijoordog zijoordog

Зочин
Зочин

30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно

Зочин
Зочин

Уг нь шашин хүнийг гэрэл гэгээтэй болгож, амьдр�##�д итгэл өгөх ёстой биз дээ, гэтэл энэ бол харин эсрэгээрээ, бүхнээс тусгаарлаж байна

Зочин
Зочин

Манай нэг танил эмэгтэй яг ингэж ярьдаг байсан “би мөнх нас�##�на, бурхан надад амь өгнө” гээд, одоо сураггүй болсон

Зочин
Зочин

Ийм газруудыг ш�##�гаж, хохирсон хүмүүст тус�##�ж, ухуулга сург�##�т хийж өгдөг төрийн бодлого хэрэгтэй байна

Зочин
Зочин

Яагаад заав�##� “орлогынхоо 10 хувийг өг” гэж шахдаг юм бол, тэр чинь ашиг хонжоо хайж байгаа гэсэн үг биш үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЯАГААД ГЭВЭЛ ОРЧИН ҮЕИЙН ТӨРТ УЛС ХӨГЖИХӨӨС ӨМНӨ АЛь Ч ОРОНД ШАШИН ГОЛ НОЁРХОГЧ Нь БАЙСАН. нОЁРХОЖ ЧАДВАЛ яАХ ВЭ ТАТВАР АВНА. тЭР УЛАМЖЛАЛААРАА. гАНЦ ЕСҮСИЙНХЭН БИШ ЛА ЛЫНХАН ХҮРТЭЛ АВДАГ. БУДДЫНХАН Ч БАС. ГЭХДЭЭ ХАНДИВ НЭРЭЭР ЭД НАР ШИГ ШУУД ХУВь ТОГТООХГҮЙ. гЭВЧ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БИЙЛЭГЖҮҮ ГИШҮҮД Нь БОЛОН ЖИРИЙН ЛАЛИЙН ШАШИНТАНГУУД ТОМ БАяРЫНХАА ҮЕЭР БОЛОН БУСАД ҮЕД ЧИМЭЭГҮЙХЭН МАШ ӨНДӨР ТООТОЙ ХАНДИВ ӨРГӨДӨГ. хАМГИЙН БАГА АВДАГ Нь БУДДЫНХАН БАЙХ. бИ НЭГ УДАА НОМЫН САНГААС АВСАН НОМНЫ ЗАВСРААС НЭГ ХҮНИЙ ДАНСНЫ ХУУЛГА ОЛСОН. тЭР ХҮН ЛАЛЫН ШАШИНТАЙ ДЭЭД МЭРГЭЖИЛТЭЙ ТУЛ ӨНДӨР ЦАЛИНТАЙ. ГЭХДЭЭ ЦАЛИНГААСАА БҮР ХЭТ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАРАГ 50=-60%-ИЙГ БАРАГ ТОГТМОЛ ШАХУУ ХАНДИВЛАСАН БАЙСАН. 2. тИЙМ ХҮМҮҮСИЙН 10%-ИАР ЭНЭ ДАРГА Нь ТҮРЭЭС ГЭЭД ХЭДХЭН ХҮН Л СҮМ НЭРЭЭР АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ АМьДАРЧ БАЙГАА. эНЭ ЗАЛУУ ТЭР МӨНГИЙГ ЗАРЦУУЛНА. хЭН Ч ХяНАХГҮЙ.

Зочин
Зочин

Тэр ээжийг бодохоор зүрх өвдөж байна, амьдр�##�ынхаа турш ажил хийж яваад нэг өдөр итгэлдээ төөрөөд үхэлд хүрнэ гэж хэн мэдэх вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

уГ Нь ЗАЛУУХАН ХҮН БАЙСАН БАЙНА.

Зочин
Зочин

Миний нагац эгч яг ийм маягаар нэг “сург�##�т” яваад л хүнтэй ч харилцахаа больж, гар утсаа хүртэл хаясан, дараа нь ямар ч холбоо тасарсан

Зочин
Зочин

Эндээс харахад зөвхөн шашин биш, сэтгэл зүйн асууд�##� ч байна, хүмүүс ганцаардаж, итгэл хайж яваад ийм зүйлд татагдаж байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

тИЙМ; мАНАЙ НИЙГЭМД ХҮМҮҮС 35 ГАРААД ГАНЦААРДАХ МАГАДЛАЛ ӨНДӨР. тИЙМЭЭС ХҮМҮҮС ЯЛАНГУяА ХАМТ ОЛОНГҮЙ ХҮМҮҮС ИЙМ ГРУУПЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТААЛАГДДАГ. кОИН Ч БАЙНА УУ ШАШИН Ч БАЙНА УУ БҮР НЭГ САНАА ЗОРИЛГОТОЙ ГЭЭД ХӨӨРДӨГ. ДАРАА Нь ХУЛХИДУУЛСНАА МЭДНЭ.

Зочин
Зочин

Энэ “бурхны үг” гээд тархи угаадаг хичээлүүдийг хориглох хэрэгтэй, хүнийг хорвоогоос тусгаарладаг бол тэр бол хор юм

Зочин
Зочин

Би хөдөө байдаг, манай аймагт бас ийм нэг сүм бий, хүмүүс нь өдөр шөнөгүй Zoom-оор хичээл орж, гэр бүлээсээ холдож байна

Зочин
Зочин

Яг ингэж нэг эмэгтэй ажил дээрээ ирэхээ больж, хүү нь уйлаад гуйсан ч “би бурхан л дагана” гэж хэлсэн байсан, одоо сураггүй

Зочин
Зочин

Энэ бол зүгээр итгэл биш, харин хүний эрх чөлөөг боомилсон систем юм, хүмүүсийг “бурхан” нэрийн дор удирдаж байна

Зочин
Зочин

20 мянган хүн ийм итгэлтэй явж байгаа гэхээр айдас төрж байна, тэдний ард байгаа хүмүүс ямар зовж байгаа бол

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЭХЭНДЭЭ ТООДОГГҮЙ БАЙСАН. ГЭТЭЛ СҮҮЛИЙН СОНГУУЛИАР НЭГ Нь ЭНД БАЙНА УУ ӨӨР ХУУДСАНД БАЙНА УУ уих-Д ДАН МАНАЙХАН БУюУ ХРИСТИЙН ШАШИНТНУУД СОНГОГДВОЛ САЙХАН АА ГЭЖ БИЧИХЭД Л ТҮГШҮҮРТЭЙ САНАГДСАН. ЯДАЖ БАЙХАД МАНАЙД БАЙДАГ ХЭД Нь БАРУУНЫХАН ШИГ БИШ. БАРУУНЫХНААСАА ДОЛООН ДОР СОХРООР ДАГАСАН ХҮМҮҮС БҮХ ЭРХИЙГ ГАРТАА АВБАЛ...

Зочин
Зочин

Бид чинь XXI зуунд амьдарч байгаа шүү дээ, “мөнх амьдрана” гэж итгэж, ажил амьдр�##�аа хаяж болох уу

Zochin
Zochin

shashin nertei gaj ursaltai ym d itgej hunii nylh ir ger buleer toglolt hiij ywaa novshnuud

Zochin
Zochin

Bid 21 ㅡr zuund amidarch bna heleh muu ugch oldohgui ene mulguu humuusiig yahuu

Зочин
Зочин

Гишүүд нь тархиа уга�##�гаад ажил төрлөө бүр больчихоор орох мөнгө багасна. Тэгээд л шинээр хүн элсүүл гэж шахдаг байх. 2. 2016 гэж саяхных байна. Шашнү байгууллага гэж бүртгэл авсан юм уу ямар үйл ажиллагаа явуулна гэсэн бүртгэлтэй. Миний ойлгосноор бараг энэ үеэс л олон шашны байгууллагыг цэгцлэх зорилгоор шинээр зөвшөөрөл өгөхгүй байгаа гэж ойлгосон.

Зочин
Зочин

Одоо нэмж Сүсэгтэн олны шашин, хура л номын эрэлт хэрэгцээг хангах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд эрхлэх хүрээнд биш, яг ямар шашных гэдгийг нь асуу өсүс, а ллах гэвэл одоо шинээр зөвшөөрөл өгөхөө болих. Байгаа газруудыг ш�##�гаж хууль зерчсен бол зөвшөөрлийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Манай Монголоор дүүрэн буддын сүмээс олон өөр шашны съм байна. Шашны сурта лчилгаа хийхиг хатуу хориглох хэрэгтэй. Наад газрынхаа санхүүг ша лгах. Санхүүгийн анхан шатны баримтыг холбогдох санхүүгийн а лба ша лгах хэрэгтэй. Ашгийн бус нь хамаагүй.

Last edited 3 Цаг Өмнө by Зочин
Баян-Өлгийд бас ша л гах
Баян-Өлгийд бас ша л гах

бАРУУН АЙМГААР яЛАНГУяА ЭМЭГТЭЙЧҮҮД Нь ӨӨРСДИЙН ӨНГӨ ТӨРХӨӨ АЛДААД ОДОО ХАРАХАД яГ Л яДУУ ШАШИНЖСАН ТУРК ХҮҮХНҮҮД ШИГ ХУВЦАСЛАЖ БАС АЛЧУУРАА ТЭГЖ БООДОГ БОЛСОН. тУРКУУДЫЙН ШАШНЫ НӨЛӨӨ БАС ИХ ОРЖ ИРЖ БАЙГАА. үҮНИЙГ БАС ХяНАЖ БАЙМААР БАЙНА. ХЭН ХАСАГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИНГЭЖ ХУВЦАСЛА ГЭЖ ЗААСАН. тҮРК ЭМЭГТЭЙ Л ЗААСАН ГЭСЭН ҮГ. гАДААДАД АМьДАРЧ БАЙСАН ХҮНД БОЛ ТУРК ГЭЖ ХАРАГДАХААР ТУРК ГЭХЭЭР ТУРК БИШ КАСАК ЭМЭГТЭЙ БАЙДАГ. бҮР БИТҮҮ БАГЛААД. мАНАЙ УЛС ТИЙМ СОЁЛГҮЙ.

Амар
Амар

Үнэхээр гаж шашин
Горыг нь амсаж яваа нэгэн бна Эх хүн гэсэн ухамсрыг нь та �##�ж чаддаг газар даа
Үр хүүхэд хань ижлээ огт хайхархаа больдог
Ганцхан Бямбад амрана
Гэхдээ л чихэвчтэй
Үрстэйгээ хамт ту�####�а амьдрахаас аргагүй болсон доо

Баян-Өлгийд бас ша л гах
Баян-Өлгийд бас ша л гах

лА ЛИЙН ШАШИН СУРТАЛЧЛААД БАЙГАА ОРОН ОРНЫ АРАБУУД ГЭХ МЭТ ХҮМҮҮСИЙГ БАС САЙТАР ХяНАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР ХИЧЭЭЛ НОМЛОЛ ЗААГААД БАЙГААГ ХАРАХ. еР Нь ХҮН ИЛТГЭЛ ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин

Эргүү м�##�наас дор амьтад

Зочин
Зочин

Эхэндээ ч Библийг ойлгочих санаатай очсон. Удаа ч үгүй ёстой аймаар урсг�##� гэдгийг мэдэрсэн. 3 сар явж үзсэн. Ерөнхийдөө дарангуйлагч маягаар харьцдаг. Очихгүй бол үй зайгүй мөрдөж мөшгөөд, үг хэлээр мөчилж жиргээд. Арайхийж с�##�сандаа. Улсын 3р эмнэлгийн өөдөөс харсан байрны "Барилгын матёри�##�,, гэсэн хаягтай өрөөнд сург�##�т явагддаг байсан. Одоо 3,4р хорооллын эцэст байгаа байх... Хаяггүй байгаа нь хачин санагдаад. Тэгээд л асууд�##� ундарсан даа...

Уншигч
Уншигч

Шашны байглгад зөвшөөрлийг тодорхой хугацаатай өгдөг байх шүү. Сурв�##�жлагч дахин нягтлаарай, зөвшрл дууссан бх магад

Зочина.А
Зочина.А

Бурхангүй газрын буг г�##�зуурнаа гж.энэ.

Зочин
Зочин

Хүний эрх гэж нэг юмнаас болж хян�##�т тавьж болохгүй бгаа чиюм шиг энэ гүн итгэгчдийг зогсоох амаргүй юм бн�##�ээ яамаарч юм эгчийгээ яаж зогсооноо

Irgen
Irgen

Uuriin Tolgoi Uhaangvi m#lnuud baih gej tvi tvi Vhsenii shashin baih veee

Зочин
Зочин

тэр нэг жагса�##�тыг харв�##� дан эмэгтэчүүд эсвэл сург�##�т гэсэн нь зонхилсон байна. Хоёрт сург�##�т явуулдаг бол боловсролын яамнаас зөвшөөрөл авна. Боловсролын яаманд ямар ч чиглэлийн сург�##�т явуулдаг бол заах боловсон хүчин сург�##�тын агуулга гэх мэтээ заав�##� мэдүүлдэг !

Зоч
Зоч

Хүн түр амь зогооогооод буцахдааа жооохонч гэсэн хүнлэг тусч нүүрс иргэдиинхээногоон автобус овшооор богдуулын газар гэээд тонохгүй байх өлөн намчидааа хүниии жоохонч гэсэн бизнесиииг булаахгүй байх түц

Зочин
Зочин

30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно

Зочин
Зочин

30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно

Зочин
Зочин

Христийн сүмд бөмбөг тавьж дэлбэллээ, г�##� тавьж шата�##�аа гээд байдаг арга ч үгүй юм байна.

Зочин
Зочин

Эрэгтэй хүн хэзээ ч ийм б�##�ай юманд орооцолдохгүй. Харин 50, 60-аад насны угийн шуламлаг дүр төрх, шинж чанартай, чөтгөр шулам ад зэтгэрт тархиа 50 наснаас хойш базуулцан, бие нь цэвэршсэн боловч ухаан санаа нь шулмын суудлаа олсон шулмын авгай нар монголоор дүүрэн.

Холбоотой мэдээ

Back to top button