Сурвалжилга

Монгол дахь "Шинэ тэнгэр газар" гаж урсгал: 2024 онд бурхан бууж ирнэ, олон хүн элсүүлсэн 144 мянган итгэгч мөнх насална

- “Шинэ тэнгэр газар” урсгалыг үндэслэгч нь БНСУ-ын иргэн Lee Man Hee -

Улаанбаатар хотод культ /шашны гаж урсгал/-ын сүм цуглааны үйл ажиллагаа  идэвхжиж энэ нь олон айлд асуудал болсоор байгааг энэ удаад хөндөж байна. Энэ бол "Шинэ тэнгэр газар" буюу "Шинчеонжи" юм

БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн уг урсгалыг 1984 онд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Аньян хотод нээсэн. Харин түүний дараагаар 1986 онд Өмнөд Солонгос даяар салбар сүмүүд байгуулагджээ. Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.

Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ.

“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг.

Тодруулбал “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.

“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:

  • Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
  • Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG - International women's peace group/,
  • Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG - International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.

-Долоо хоног бүр шалгалт авах бөгөөд "Дээш явуулдаг тул муу зүйл хийж болохгүй" гэсэн шахалтад настнууд ядарч туйлджээ-

Улаанбаатар хотод төвлөрсөн сүмтэй энэхүү шашны урсгал нь орон нутаг, дүүргүүдэд уулзалт, цуглаан зохиогддог салбаруудтай. Салбарын хаягийг нь зөвхөн итгэгч нар мэддэг бөгөөд мэдээллийн сангаас хайхад албан ёсны бүртгэлтэй олддоггүй. Ихэнхдээ телеграм болон зүүм, фейсбүүк группээр онлайн хурал, цуглаан зохион байгуулдаг. Дотроо хэлтэс, хэсэг гэх мэт зохион байгуулалтаар ажиллах бөгөөд итгэгчийн бүртгэл дээр РД, хаягаас гадна үр жимс, хөрс, арчлагч, ангилал зэрэг мэдээлэл байна. Мөн хариуцсан хүн нь өдөр бүр тухайн хүнтэйгээ холбогдсон тэмдэглэл хөтөлнө. Ганцхан жишээ дурьдахад, "2 дугаар сарын 8 линк тавьсан, утсаар ярьж хэлсэн. 2 сарын 9, 10 хүүгээ сахисан утсаар ярьсан, 2 сарын 12 эргэж очсон". Энэ шашинд шинээр олж элсүүлсэн хүнээ үр жимс гэж нэрлэдэг.

Бидэнд ирсэн мэдээллээр "Шинэ тэнгэр, газар" шашны урсгалд 15-20 мянган монгол хүн элсэн оржээ. Улаанбаатар хотод 7-8 цуглардаг газартай бол хөдөө орон нутагт ч аль хэдийн үйл ажиллагаагаа эхэлж. Нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа тул хувь хүний хөгжлийн сургалт, амьдрах арга ухааны лекц гэх мэт нэрээр халхавчлан томоохон зочид буудлуудыг түрээслэн сургалт, уулзалтуудаа зохион байгуулдаг юм байна.

Анх элсэн орж байгаа хүний хувийн болон гэр бүлийн бүхий л мэдээллийг бүртгэнэ. Итгэгчийн хураамж 5 мянган төгрөг хураан авна. Ингээд сургалтандаа сууна. Шат дараалсан сургалтыг төгсөх бүртээ шалгалт өгөх бөгөөд 25 асуултад хариулна. Мэдэхгүй зүйлээ хариулахгүй бол "Дээш илгээдэг тул заавал бөглө" хэмээн шахалт үзүүлнэ. Залуус, эмэгтэйчүүд номоос хуулж аргацаадаг бол хөөрхий настнууд чин үнэнчээр уншиж цээжилж ядаргааны туйлд хүрдэг байна.

Долоо хоног бүр шалгалт авах бөгөөд муу оноо авч болохгүй тул элсэгчид байнгын ажилтай бас дарамттай. Заавал шинээр хүн оруулж ир гэж шаардана. Эдний сургаал номын гол агуулга нь, бурхан бууж ирээд Бурханд таалагдсан 144,000 хүн мөнх насална. Улмаар тэд дэлхийг захирна. Хөгшин хүмүүс залуужиж мөнх амьдарна гэдэг. Тодруулбал, энэ 15-20 мянган монголчууд ирээдүйд дэлхийг захирах 144,000 хүнд багтчих гээд өдөр, шөнөгүй хичээлээ хийж, амьдралаас нэгэнт огоорчээ.

Хэрэв сүмээсээ гарвал Бурханг гомдоосон урчаас мөнхийн тамд унаж, бүх амьдрал чинь доройтно гэдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулна. Хичээлээсээ нэг удаа хоцрох, сүмдээ ирэхгүй бол утсаар залгана, олуулаа гэр, ажил дээр нь ирнэ.

Тэд сүмдээ явдаггүй хүмүүсийг дэлхийн хүмүүс гэж нэрийдэх бөгөөд ажил, сургууль, мөнгө гэж хэрэггүй зүйлсийн араас гүйж байна хэмээн мунхруулсаар олон хүнийг ажил, сургуулиас нь гаргажээ. Гэр бүл салсан, хагаралдсан, үл ойлголцол үүссэн тохиолдлууд нийтлэг.

Шашны  уг урсгалтай холбогдсон иргэдтэй ярилцлаа. Зочдын нэг нь эмээ нь хэт автсанаас гэр бүлдээ асуудал үүсгэсэн нөхцөл байдалтай. Харин нөгөө нь өөрөө явж байгаад гарсан иргэн байгаа юм.

Иргэн: Эмээ эмнэлэгт үзүүлж, эм уудаггүй харин мөнгөө шашиндаа хандивладаг

Түүний эмээ 78 настай. Шинэ тэнгэр газар шашинд “элсээд” долоо дахь жилдээ явж байгаа. Анх энэ айл гэр бүлээрээ морманы сүмд явдаг байж. Нэг л өдөр эмээ нь наадах чинь худлаа шашин гэсээр уг урсгалд оржээ. Энэ цагаас хойш тухайн гэр бүлд  эмээгийнх нь итгэсэн шашиндаа оруулах гэсэн оролдлого, явахгүй болохоор уурлаж янз бүрийн авир гаргаж хүүхдүүдээ хооронд нь муудалцуулах, хүүхдүүдийнхээ өгсөн мөнгийг хандивлах, эмнэлэгт үзүүлж, эм уухгүйгээс биеийн байдал нь улам дордох зэрэг асуудлууд үүссээр өдий хүрчээ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Яг өнөөдрийн байдлаар эмээ нь ямархуу байдалтай байна вэ?

-Маш хэцүү. Бие нь өдөр ирэх тусам дордож, гэр бүл үр хүүхдүүдээсээ хөндийрч зөвхөн цаад шашиндаа итгэж ач холбогдол өгч амьдарч байна. Энэ өндөр настай хүн байнга ном уншиж, залбирал хийж, сургалтад явна. “Би 1000 жил насална, үхснийхээ дараа ч амьдарна. Та нар бол үхнэ, тамд очно” гэж бид нарт хэлдэг. Гэртээ байгаа үедээ телеграмаар байнга хичээлд сууна. Цаана нь байгаа хүмүүс маш дээрэнгүй байдал ажиглагддаг. Жишээ нь, нэг удаа яриаг нь сонсоход эмээ хөл өвдөөд гэхэд цаанаас нь яагаад бие чинь өвдөх ёстой юм гэж зандарсан өнгөөр хэлсэн. Үүнээс гадна манай эгч нар гадаадад ажиллаж амьдардаг болохоор ээждээ мөнгө явуулдаг. Үүнийг нь өөртөө биш шашиндаа зориулдаг. Ер нь шашнуудад олсон орлогынхоо 10 хувийг бурханд үнэнчээр өргө гэсэн сургаал бий. Гэвч энэ урсгал бол тушаан шаардаж, заавал өг гэсэн дүрэм үйлчилдэг.

-Гэр бүлийнх нь зүгээс хориглох болиулах алхам хийсэн үү?

-Юу ч хэлээд үр дүнгүй байдалд орчихсон. Яаж ч хэлээд ойлгохгүйгээр тархиа угаалгаж, ааш зан нь өөрчлөгдсөн. Манай гэр бүл энэ гаж урсгалыг судлаад тэгээд эмээг удирдаад байгаа хүмүүстэй ч холбогдсон. Буруугаа аймаар хаацайлдаг юм билээ. Манайх Солонгос улстай ямар ч хамаагүй гэдэг ч юмуу. Өөрт нь хэлээд буруу зүйл гэдэг нь нотлогдох нөхцөл үүсэнгүүт орилоод чарлаад эхэлдэг. Үнэндээ эмээ энд яваад ямар ч сайн сайхан зүйл болоогүй. Царай зүс алдсан, бие нь дордсон, гэр бүлээ “тамд” унагасан.

-Гаж урсгал гэдэг нь юугаар илэрдэг вэ?

-Энэ чинь угаасаа Солонгост дарж авч чадахгүй хэдэн зуун мянгаараа иргэд нь тархиа угаалгачихсан гаж урсгал юм билээ. Үндэслэгч нь гэх солонгос өвгөн Монголд ирж, энэ хүмүүстэйгээ Улаанбаатар паласт уулзсан. Ерөөсөө бурхан 2024 онд бууж ирнэ гэж цаг хугацаа заадаг. Буцаж ирэхэд нь дэлхий сөнөөд зөвхөн бид нар л үлдэнэ гэж итгүүлдэг. Одоо байгаа бидний энэ байдал бол амьдрал биш гээд хүртэл итгэчихсэн яваа. Эмээгийн хичээлийг сонсохоор багш нь “Миний хэнз хурга Магнай халзан зурвастай... энүүгээр та нар юу хэлэх гэж байгаа ойлгож байна уу. Эсвэл бүгдээрээ нэг нэгэндээ хайртай гэж хэлээрэй” гэж хүчээр хэлүүлж байгаа юм. Тэр ч байтугай гэрт ирээд “Энэ хүмүүс удахгүй шүүгдэнэ. Одоо туршилт явагдаж байна” гэж ярьдаг. Бид нарын эмээг хориглож хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдлийг бурханы туршилт гэж хүртэл итгүүлж байна. Өглөө 5 цагт босоод гараа салаавчлаад 30-40 минут шулганаад нэг юм уншина, орой бас тэрийгээ давтана. Телеграмаар долоо хоногт 3-4 удаа нэг удаадаа 3-4 цаг хичээлд сууна. Настай хүн учраас үүндээ ядраад царай алдаад л байгаа. Бүх юм нь кодтой нууц. Хичээлээ бичдэг дэвтэр нь хүртэл нууц. Шинээр элсүүлж байгаа хүмүүсээ үр тариа гэж нэрлэдэг. Тэгээд “Энэ үр тариа баталгаатай юу, тагнуул биш биз, ажиглалтдаа авья” гэж ярина.

-Та нар цаашдаа яах бодолтой байна вэ?

-Энэ урсгалыг Монголд таслан зогсоохгүй л бол ганц манай гэр биш шүү дээ. 15-20 мянган хүн элсчихсэн, Улаанбаатарт л гэхэд 6-7 салбартай болчихсон.  Нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа учраас томоохон зочид буудлуудыг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Эндээсээ гарвал өөрт чинь гэр бүлд чинь муу зүйл тохиолдоно гэж “шантаажилдаг”.  Монголд энэ гаж урсгалд хэн орж байна вэ гэхээр тэтгэврийн насныхан, ганц бие өмгөөлж хамгаалах хүнгүй сул дорой хүмүүс бас мөнгөтэй хүмүүс нийтлэг байх шиг санагдсан. Цагаан цамц, хар өмд, юбка өмсөөд жижигхэн олбог дээр сөхөрч суугаад хичээлээ ордог.  Монгол дахь шинэ тэнгэр, газар урсгалын ард хууль цагдаагийн томоохон хүмүүс бий гэж яригддаг. Эмээтэй бид нар ойлголцож чадахгүй болчихсон болохоор ямар ч арга байхгүй. Тэр номлогч багш нарынхаа л үгэнд орохоос гэр бүлээ аль эрт хаячихсан. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, хорих л хэрэгтэй. Тэгснээр олон айл аз жаргалтай амьдарна гэж харж байгаа.

-Иргэн: Бурхан бууж ирэхэд 30 мянгуулаа болсон байх ёстой гээд хүн хайж элсүүлдэг- 

Тэрбээр бараг бүтэн жил явжээ. Анх хөрш эмэгтэй нь хувь хүний хөгжил, сэтгэлзүй, амьдралд хэрэгтэй сургалтуудад суугаач гэснээр хөл тавьсан.  Үнэхээр эхний хоёр долоо хоног хүүхдээ хараад гэрт сууж байгаа эмэгтэйд хэрэг болохуйц  сургалт орж эхэлжээ. Гэвч аажмаар шашны агуулгатай хичээл орж эхэлсэн. Телеграмаар болохоор хэрэгт дурлаад үргэлжлүүлж эхэлтэл хүн итгэхэд хэцүү зүйлс ярьж эхэлсэн. Тэгэнгүүт нь хичээлдээ суухаа больтол холбогдох бүх боломжтой сувгаар залгаж, бичиж, улмаар дөрвүүлээ гэрт нь иржээ. Түүнтэй товч ярилцлаа.

-Хүмүүс гэрт тань ирэхээр та үргэлжлүүлэн хичээлдээ сууж эхэлсэн үү?

-Хоёр сар яваад хаяхад гэрт олуулаа ирсэн. За тэгэхээр нь тухайн үедээ ямар нэг зүйл бодолгүйгээр үргэлжлүүлээд сонсож яваад гурав дахь сараасаа гаж урсгал гэдгийг нь мэдсэн. Нөгөө анх оруулсан хүндээ энэ их хэцүү урсгал юм байна гэхэд “Үгүй манайх тийм биш, Ариун библийн үнэнийг заадаг” гэсэн. Тэгээд Шинэ тэнгэр газар эсэргүүцэгчдийн групп-т ороод  судалж эхэлсэн. Тэр дунд миний танил хүртэл байсан. Ингээд дахиад хаясан. Дахиад гэрт ирсэн. Тэгэхээр нь юутай ч сургалтаа дуусгая гэж шийдсэн.

-Сургалт гэдэг нь?

-Анх элссэн хүн зургаан сар сургалтад суудаг. Төгсөөд сүм дээр очоод цаашаа түвшин ахиж өөр сургалт эхэлнэ.  Зохион байгуулалт нь маш нарийн. Хэсгийн ахлагч гэж  дороо 20 хүн удирдана. Эдгээр хүмүүс хичээлд зүүмээ орж ирэхгүй бол залгана, бичнэ, нийлээд гэрт ирнэ. Би эхний сургалтаа дуусгаад “За баяртай. Үргэлжлүүлж үнэхээр чадахгүй нь” гэж хэлээд явсан дахиад л бөөнөөрөө хүрээд ирсэн. Яг энэ мэтээр манайд 7-8 удаа ирсэн шүү.  Хамгийн сүүлд бүр аргаа бараад та нарын  нэр дээр цагдаад гомдол гаргасан байгаа гэж хэлсэн чинь ирэхээ больсон доо.

-Нэг хүний араас олноороо хөөцөлдөөд яваагийн утга учир нь юу вэ?

-Сургаал номлол нь хүнийг хар тамхи шиг донтуулдаг. Эрүүл хүн итгэхийн аргагүй зүйл ярьж байхад бөө нар хүртэл орчихсон гээд бод доо. Бид нар махан биедээ амьдарч байна. Сүнсэн бие мөнх амьдарна. 2024 онд бурхан бууж ирэхэд бид нар 30 мянгуулаа болох хэрэгтэй гээд тэрнийхээ  төлөө л явж байгаа хүмүүс. Хүмүүс тэр мөнх амьдрал гэдэг юманд нь татагдаад байгаа байхгүй юу. Би анх сонсоод инээгээд загнуулж байсан. Инээдтэй байгаа байхгүй юу. Солонгост хориглодог урсгал. Үндэслэгч нь өөрөө Мүүнийн эмнэлэгт очиж үзүүлдэг. Сэтгүүлч нараас зугатаадаг. Улс орон болгонд энэ урсгалаа оруулчихсан хүн юм билээ. Тэрийгээ ёстой гайхамшигтай шүтнэ. Утга учир нь олуулаа болж бурхан бууж ирэхэд ивээлд нь багтаж мөнх амьдрах гэж байгаа хүмүүс юм билээ.

-Тантай хамт ямар ямар хүмүүс явж байсан бэ?

-Олны танил хүмүүс, цагдаа, Оюутолгойд ажилладаг хүмүүс орчихсон. Зүүмээр хичээл ороход цагдаа хувцастай залуу, Оюутолгойн хувцастай эгч нар харагддаг. Нэр бүхий дуучинг явж байгаад өөр сүмд орсон гэж хуучин хүмүүс нь ярьдаг. Эмээ нар маш их. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд ч бий. 10 хувь гэж яригддаг мөнгөө эд нар хандив гэдэг. Хандив их өгсөн хүнээ алдаршуулж, зарлана. Сард 2-3 удаа хандив авна. Нэг удаадаа 300 мянган төгрөг өгдөг хүн ч бий. Амьдралынх нь түвшнээр бас хүмүүсээ ялгаж харьцдаг. Миний нэг танилын аав хорт хавдартай энд явдаг байсан. Тэгээд хэсгийн ахлагчаас “Хорт хавдартай хүн явбал яах уу” гэж асуухад “Манайх хорт хавдартай хүн авдаггүй” гэж хэлсэн. Энэ мэтээр факт маш их бий. Саяхан газар авсан сүм барих гэж байгаа гэж сонссон. Тэгэхээр хүмүүс маш болгоомжтой хэрсүү байгаад холбогдох газрууд нь одоо үүсчихсэн нөхцөл байдлыг таслан зогсоох хэрэгтэй байгаа. 

Энэ мэтээр "Шинэ тэнгэр, газар"-т өртөж хохирсон иргэд маш их. Ээмэг зүүж болохгүй, үсээ янзалж, гоёж болохгүй. Хэн их ном уншиж, ишлэл цээжилж, их хүн шинээр оруулж ирнэ. Тэр хүн 144,000 хүндээ багтаж мөнх насална. Өнөөдөр 20 мянган монголчууд 144 мянган хүнд багтахын тулд ар гэрээ умартаж, өдөр шөнөгүй номлол цээжилж, шинээр элсүүлэх хүн хайж үнэндээ бол "зовж" явна. Илтгэгч нар 2024 онд бурхан бууж ирнэ, тэрнээс өмнө бид 30 мянгуулаа болсон байх ёстой гэсэн учир итгэгч нар долоо хоногт 5 хүн олж элсүүлэх даалгавартай ажиллаж байна. Тэд гадуур "үр жимс" олохоор явахдаа цагаан цамц, хар хүрэм, хар хөх өмд өмсдөг бөгөөд хувь хүний хөгжлийн сургалтад суух уу гэх мэтээр "ангуучилдаг" байна.

Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:

  1. 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
  2. 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
  3. 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
  4. 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
  5. 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан  Шин Ок Жугийн хэрэг,
  6. 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
  7. 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-29 09:16

ХЭРВЭЭ ЭНЭ БИЧСЭН ЗҮЙЛ ҮНЭН БОЛ ЯАНАА. ЯМАР НЭГЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙДАГ БОЛ ЯАРАЛТАЙ Л ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОГДЛОО. ЮУ Ч МӨНХ БИШ ГЭДГИЙГ УГ НЬ ХҮН БҮР МЭДДЭГ Л БАЙМААР. МАШ ХАРАМСАЛТАЙ САНАГДЛАА.

Зочин
Зочин
2024-05-15 00:35
Reply to  Зочин

Үнэн үнэн. Ээж маань элсэж яваад 4 жил болж бна с�##�гахад үнэхээр хэцүү бна

Зочин
Зочин
2024-05-04 10:14
Reply to  Зочин

БАТ ҮҮЛИЙГ ХОТЫН ДАРГА БХ ҮЕД ЭНЭ ГАЖ УРСГАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХЭЭ АВСАН ГЭДЭГ!

Уншигч
Уншигч
2024-04-29 09:29

Ихэнхи нь эмэгтэйчүүд, ялангуяа нөхөргүй байдаг нь анзаарагдсан.

Зочин
Зочин
2024-04-29 11:13

Манайхан ийм юманд цагаа үрж яах нь вэ

Зочин
Зочин
2024-04-29 11:19

Ш�##� хэрэггүй юм шдээ

Зочин
Зочин
2024-04-29 11:29

144,000 итгэгч нартайгаа дэлхий сөнөтөл амьдраарай хурай2

Зочин
Зочин
2024-04-29 11:36

Битгий ийм юманд итгэлдээ

Зочин
Зочин
2024-04-29 11:40

Ёстой бүтэхгүй газар гэдгийг нь нэг удаа очоод мэдсээн

Зочин хөрш
Зочин хөрш
2024-04-29 11:51

Ажлын байргүй, боловсрол доогуур, ядуу орчинд цэцэглэж өгөх эд байна. Бид нэг иймэрхүү юмнуудыг идэш болж байгаа ш�##�тгаан нь юу вэ?

Хотын охин
Хотын охин
2024-04-29 13:47

Хохирогчид болон итгэгсдийн ар гэрийнхэн нийлээд бүх юмыг баримтжуулаад цагдаад өгөх, энэ байгууллагыг Монгол улсад хориглох хүсэлтийг Дээд шүүхэд гаргах хэрэгтэй. Сайн хуульчид хөлслөх, болохгүй бол сайн дураараа энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахыг хуульчдад ури�##�аач!!!

Зочин
Зочин
2024-04-29 14:24

Энэ күлтийг хориглоогүй юмуу энч одоо

Зочин
Зочин
2024-04-29 15:39

Er n зарим гэр хороололд бдг христиин сүмүүд ирсэн хүмүүсиин регистрииг авдаг бга шүү
Цагдаа нар тоодоггуй.монголыг иргэдииг солонгос пастор бүртгэж мэдээлэлииг авжээн

Зочин
Зочин
2024-04-29 15:40

Иш чааваа�####�а хөөрхий муусайн м�##�нууд

Зочин
Зочин
2024-04-29 17:04

үнэн бол энэ мэтийн хэрэггүй үйл ажиллагаануудыг хориглох хэрэгтэй. хууль хян�##�тын байгууллагууд нь ш�##�агх хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2024-04-30 08:04

ЯАНА ДАА ӨРӨВДӨМ ХҮМҮҮС

zochin
zochin
2024-05-03 14:48

edniig hair nairgui nits darah heregtei tor huchgui baina Tenger yazguurt Mongolchuud delhiin huurai gazariin 50%g ezleed ter olon hel shashinii humuusiig amar amgalan bailgahiin tuhaitad heniin hench gehgui ov tegsh bailgasan bolohoos oorsdoo tuunden oroogui monh hoh tengeree shutseer baisan enech aguu suu uhaan shuu delhiin tuuhiig 2 udaa bichsen aguu undesten shuu bidnii ovog deedes getel ursad bid booliin booluudiig shutseer...

Сүрэнхүү
Сүрэнхүү
2024-05-04 10:13

Хөөж гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-05-04 11:02

Солиотой л юм бна. Төр гэж байдаг бол анхаарлаа хандуулах хэрэгтэй байх. 2024 онд бурхан нь бууж ирэх юм бол харах юмсан. Ямархуу юм байх бол.

Зочин
Зочин
2024-05-04 11:31

Кк инээдтэ

Зочин
Зочин
2024-05-04 13:40

БЭЛГИЙН СУЛРАЛТАЙ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ХАНГУНУУДЫГ ХӨӨГӨӨД ЯВУУЛААЧ ҮХСЭН АЦНЫХ НЬ ШИНЭ УРСГАЛ ХУДЛАА ГУЦАЛДААД ААВАА НАМАЙГ ШААГААЧ ГЭДГИЙН НЭГ САЛБАР БИЗ БЫСДА ЭНЭ УЛСАД ХУУЛЬ ДҮРЭМ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? МОНГОЛООР ДҮҮРСЭН ИСУСЫН СҮМҮҮДИЙГ ХААГААД ПАСТОР НЭРТЭЙ ЗАЛИЛАГЧ СОЛОНГОСУУДЫГ МОНГОЛЫН ЧАНГЫН ШОРОНГУУДАД ТАРААН БАЙРЛУУЛ .ЭНЭ ИСУС ШҮТЭГЧДИЙГ ХАРААД БАЙХАД НӨХӨР НЬ ҮХСЭН ЭСВЭЛ АРХИЧИН НӨХӨР ЮМ УУ? ЭХНЭРЭЭСЭЭ ТААШААЛ АВАХАА БОЛЬСОН ҮМХИЙЫ ҮНЭРТЭЙ АЛНУУД ИХ БАЙНА ТЭГЭЭД ЗАЛУУХАН ОХИДУУД ПАСТОР НЭРТЭЙ ХАНГУ НАРТ ШААЛГААД ХЭВТЭЖ Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭШТ ЕРТӨНЦИЙН ЭЗНИЙ АРИУН СҮНС МИНИЙ БИЕД ШИНГЭЧИХЭЭД ЧАМАЙГ ХҮСЭЭД БАЙНА ГЭНГҮҮТ НӨГӨӨ ТЭНЭГ МОНГОЛ ҮНЭЭ НЬ БАНДААШАА ШУВТ ТАТАЖ ШИДЭЭД ИХ ЭЗЭН МИНЭЭ НАМАЙГАА ШАА ГЭЭД АЛЦАЙГААД ХЭВТДЭГ Л ЮМ БИЛЭЭШТ БИ ХУДЛАА ЯРИАГҮЙ ОЛОН САЙХАН МОНГОЛ ОХИДУУДЫН ҮТРЭЭГ СУНГАЖ ХОЛХИНДОГ БОЛГОЖ БАЙГАА ШҮҮ МУУСАЙН ХАНГУ НАР ХӨӨГӨӨД ЯВУУЛ

Ard
Ard
2024-05-04 16:09

Tolgoi hooson nedlwg muu iim orkuud ih bnaaa tend hoorhiis yaanaa .kkk

zochin
zochin
2024-05-05 11:27

УИХ-д дэлхийн зөнгийн пасторууд байгаа шүү

Зочин
Зочин
2024-05-05 11:33

Ийм хогын хар луйварчин тэнэгүүдэд итгэх хэрэггүй дээ монголчуудаа дотроо өөрийн гэсэн бодолтой доороо өөрийн гэсэн бат бөх сууд�##�тай байцгаа. Ардчил�##� хэмээх анархист нийгмийн харгайгаар наад нийгэм чинь жинхэнэ дампуурч байна.

Зочин
Зочин
2024-05-05 11:38

Шинэ тэнгэр газар гэж юу байхав дээ. Ер нь хүн төрөлхтний дайн бол зөвхөн шашинд мунхарсан үзэл бодлоос үүсэж гардаг. Иймд мүүнийн шашин битгий хэл манайд бурханы шашин ч хэрэггүй, бөөгийн шашинч хэрэггүй, исусын шашинч хэрэггүй, исламын шашинч хэрэггүй. Бүх шашин бол хүний уураг тархийг үхжүүлэгч хар тамхи мөн гэж агуу их Марксын минь хэлсэн үг маш үнэн шүү.

Цэндээ
Цэндээ
2024-05-05 12:05

Эр эм нь мэдэгдэхгүй охин авгай мэдэгдэхгүй болтол нүүрээ зүсэж филэрд багсний гаж донтой со чуудын �##�дартай дуучин жүжэгчин гэж дээ . учир зүггүй дэвхцэж цовхчин гагин�##�даад ямар ч хоолойгүй К рор - ыг зүүн өмнөд шоргоолжин түмэн сонсдогийг хэдэн зуун сая фэнтэй гэж андуурах хэрэггүй. Со: ийн лам гэх шар сэмжилсэн шизотой эргүү өвгөн шинэ шашин зохиож харагдаач. Монголд ийм гаж донтонгуудыг ямар авилгач нь оруулж ирсэн бол.
ЦАГДАА мэдээгүй байна гэжүү бас хэдэн ногоон болон
охидуудыг өвөртлөөд мэдэн будилж байна уу.сүүлийн үёд цагдаа нар охидуудыг хүчиндлээ гээд байгаа СО ЛАМ БАГШИЙНХАА ЗАРЛИГИЙГ БИЁЛҮҮЛЭЭД байна уу!!! Гаж шашны урсг�##�ын СО нарыг дагагч эргүү мапнуудтай хамт шүүрдэн үтэр түргэн монголоос хөөх ? Эсвэл баривчлан шоронд хатаав�##� таарна.

Холбоотой мэдээ

Back to top button