УЛС ТӨР

Харьцуулалт: Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн болон Г.Занданшатарын танилцуулсан хөгжлийн 5 жилийн төлөвлөгөө

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэл бүхий төлөвлөгөөгөө танхимын сайд нартайгаа хамт танилцуулав. Түүний уг танилцуулсан 5 жилийн төлөвлөгөө хийгээд өмнөх Засгийн газрыг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн танхимын өнгөрсөн 5 жилд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөрийн тоон үзүүлэлтүүдийг харьцуулж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар - 2021-2025 онд хэрэгжүүлсэн хөгжлийн төлөвлөгөө

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Энэхүү тайланг 2025 оны 3-р сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрөө уншиж, танилцуулсныг түүвэрлэн орууллаа.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд,

  • Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан.
  • Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.
  • Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна.
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
  • Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан.
  • Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. 

Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд

  • Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгосон.
  • Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлсэн.
  • Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлсэн.

Эдийн засаг зорилтын хүрээнд,

  • Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн.
  • “Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холбосон.
  • Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.
  • Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байсан.
  • Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн. 
  • Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.
  • Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан. 

Засаглалын зорилтын хүрээнд

  • Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн. 
  • 2024 оны УИХ-ын сонгуулиар анх удаа улс төрийн таван нам, эвсэл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн нь Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт болсон. 
  • E-Mongolia платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлснээр тус систем 1.95 сая хэрэглэгчтэй, 1,263 үйлчилгээ цахимаар үзүүлж, лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секунд болсон. 
  • НҮБ-аас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдсэн.

Амар тайван, аюулгүй нийгэм зорилтын хүрээнд,

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулалтын тогтолцоог нэвтрүүлэхээр зорьсон.

Бүс, орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд,

  • Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн 
  • Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө.
  • НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө
  • Үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн таван жилийн орлогод төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно
  • Ингэснээр одоо Аж ахуйн нэгжүүд 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлвэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлнэ.

Улаанбаатар ба дагуул хот зорилтын хүрээнд,

  • Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийг зорьж, 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
  • Мөн 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг шийдвэрлэх жил”-ээр зарлаж, Ерөнхий сайдын шууд удирдлагад Нийслэлийн шуурхай штаб байгуулсан. 
  • Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үр шаттай хэрэгжүүлэхээр эрэмбэлж, Туулын хурдны зам, Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам, метро, трамвай, дүүжин тээврийн замын ажлууд, нийслэлийн тулгамдсан асуудлууд шат дараатай шийдвэрлэхээр зорьсон.

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын ирэх 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөө,

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" хэмээн тодорхойлж, мөрөөдлийн жагсаалт бус хүн чанартай, өсөлтийг эрхэмлэсэн бодлого байх болно хэмээв.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэндээ анх удаа B1, BB-, B+ гэсэн үнэлгээтэй гарсан. 2025 оны эхний хагас жилд экспорт 5.4 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдал 10.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш тогтворжлоо. Валютын нөөц 6 тэрбум ам.доллар руу хүрч, унаж байсан төгрөгийн ханш тогтворжиж чадлаа. Төсөв 2025 оны 7-р сард 541 тэрбумын алдагдалтай байсан бол өнөөдрийн байдлаар 52 тэрбумын ашигтай гарсан" гэдгийг онцолсон.

Засаглал болон цахим шинэтгэлийн хүрээнд,

Нийгмийн шударга ил тод байдлыг Данхар төр бус чадварлаг төр зарчмаар агентлагуудын удирдлагын тоог 54-өөр цөөлж, газар хэлтсийн тоог 81-ээр багасгав. Ингэснээр төрийн албан дахь давхардал, чирэгдлийг бууруулж, үр ашиггүй тогтолцоог хална. Авлига болон баялгийн хулгайтай тэмцэх бодлого буюу төр бүх шатандаа ил тод, хүнд сурталгүй байвал эдийн засаг хөгжинө. Энэ хүрээнд төрийн чадавх, төрийн чадварын сорилт, системийн шинэ философи, давхар төрөөс чадварлаг төр рүү шилжих. Засгийн газар цахим шинэтгэл буюу төрийн албанд хиймэл оюун ухааныг ашиглана. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр авлига, танил тал зэрэг нөхцөл бүрдэхгүй. ТӨК-иудад хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, ухаалаг, цахим засаглалыг нэвтрүүлнэ. Төрийн бүх мэдээллийг холбож, хяналт хариуцлагыг төвлөрүүлж үр ашгийг дээшлүүлэх.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, төрийн албан хаагчийн цалин хөлс нийгмийн баталгааны тухай, төрийн албаны гүйцэтгэл үр дүнгийн тухай, олон нийтийн хяналтын тухай хуулийг тус тус өргөн барина.

Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн хүрээнд,

Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг өөрчлөх. Технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх. Эдийн засгийн шинэтгэлийн боломжит оролцоог нэмэгдүүлнэ. Шинэ нээсэн ордыг ашиглаж, тендер зарлахаар ЗГ-аас шийдвэрлэсэн. Зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэр жилд 120 мянган тонн, 396 мянган тонн бензин үйлдвэрлэх нефтийн үйлдвэр 600 мянган тонн коксын үйлдвэр, Зөөвч овоо ураны төсөл, хил холболтын боомтын төслүүдийг хэрэгжүүлнэ.

93 хувийн хамааралтай түүхий эдийн эдийн засгаас үйлдвэрлэдэг, экспортолдог, инновацлаг олон тулгуурт эдийн засаг руу шилжих бүтцийн шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд эрчим хүчний, татварын, хөдөө аж ахуйн шинэтгэлийг хийнэ.

Эрдэнэтээс дутахгүй Оюутын орд гэж том орд шинээр нээж илрүүлсэн. Үүнд түшиглэж ТЭЗҮ боловсруулж, тендерийг нь зарлахад бэлэн болсон. 120 мянган тонн зэс боловсруулах үйлдвэр, 396 мянган тонн бензин, 824 мянган дизель боловсруулах газрын тосны үйлдвэр, 600 мянган тонн коксжих нүүрс боловсруулах үйлдвэр, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд ирэх жилүүдэд хэрэгжинэ.

Ирэх жилүүдэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамааралтай 3 том төслийг хэрэгжүүлж, бүрэн ашиглалтад оруулна.

  1. Зэс хайлуулах үйлдвэр
  2. Төмөр боловсруулах үйлдвэр
  3. Нефть боловсруулах үйлдвэр

Эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд,

Эрчим хүчний 24 хувийн хамаарлыг бууруулах. Мөн дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх.

22 их наядын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийнэ. Гол нь тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах асуудал бий. 2027 он гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна. 

Ирэх 5 жилийн төлөвлөгөөнд 15.9 их наядын төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүд эрчим хүчний салбарт тавигдсан. Улаанбаатар хотын хоёр тал руу 2 гВт дамжуулах, түгээх сүлжээний өртгөтгөлийн төслийг төсөвт суулгана.

Татварын шинэчлэлийн хүрээнд,

Шударга хөгжил-иргэн бүрийн баталгаа буюу цалингийн орлогын шаталсан татварыг боловсронгуй болгох. Үйл ажиллагааны орлогыг шаталсан татварт хамруулна

НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтайгаар нэмэгдүүлэх. Тухайлбал,

2026 онд 2-5 хувь

2027 онд 2-5-10 хувь болгох

Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэлийн хүрээнд,

Экосистемийн тэнцвэр ба сэргэлтийг сайжруулах. Цэнгэг ус, хүлэрт намгархаг газар, хээрийн экосистемийг хамгаална.

Ногоон эдийн засгийг сайжруулах хүрээнд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх. Ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих. Доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэх.

Хөдөө аж ахуйн хөгжлийн шинэчлэлийн хүрээнд,

2026 оны шинэ загвар буюу хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчныг сайжруулах, газар тариалангийн шинэ технологи, усалгааны системийг сайжруулах. Мал аж ахуйн үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлэх.

Хөдөөгийн хөгжлийн урамшууллын систем буюу малчдын орлогын татварын хөнгөлөлт, хүнсний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын урамшуулал, ногоон зээл, дижитал хөдөө хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сард дундаж орлогыг 1.2-1.8 сая төгрөг болгох, хөдөөгийн айл өрхийн амжиргааг сайжруулах, дотоодын хүнсний хангалтыг 100 хувь болгоно. Агро кластер, агро логистикийн сүлжээгээр үнэ нэмэгдүүлэх. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна.

Ховд, Эмээлт, Дархан гэсэн Үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн ажлууд явагдаж, Ховдын дэд бүтцийн асуудал 2026 онд бүрэн дуусна. Эмээлт Үйлдвэр технологийн паркийн ажлаар тус байршилд ажилладаг боловсруулах болон арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх дэд бүтцийн ажил Нийслэлийн төсөвт суусан нь үргэлжилнэ.

Арьс шир, ноос ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор цагаан алт хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 161 үйлдвэр ААН гэрээ байгуулан, шаардлагатай санхүүжилтийг авч, ажиллаж байгаа. Ирэх таван жилд ХХААХҮ салбар эрс шинэчлэл хийгдэж, хөгжил нэмэгдсэн, боловсруулах хүчин чадлаа 50 хувиар нэмсэн хөгжлийн жил байх болно. Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлж байгаа. 200 мянган га талбайг эргэлтэд оруулна. Мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах, нөгөө талаараа эрчимжсэн ААН тогтвортой хөгжүүлнэ. Мөн мал эмнэлгийн ажиллагааг дээшлүүлэх, лабораторийн түвшинг сайжруулах ажлыг ирэх таван жилд хийнэ.

Бүсийн хөгжлийн шинэтгэлийн хүрээнд,

Бүх аймаг сумдыг дэмжсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх замаар хөгжлийн тэнцвэр, дэд бүтцийн нэгдэл, орон нутгийн сэргэлтийг хэрэгжүүлнэ.

  • Бүс хоорондын хөгжлийн тэнцвэрийг хадгалах
  • Хүн амын төлөвлөлтийг зохистой хуваарилах
  • Хот хөдөөгийн дэд бүтцийн ялгааг бууруулах
  • Шинэ Хархорум болон дагуул хотуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх
  • Хот суурин газрын орчны бохирдлыг бууруулах
  • Бүс нутгийн үйлчилгээний чанарын ялгааг бууруулах
  • Шинэ дамжуулах сүлжээг байгуулж, нэмэгдүүлнэ

Бүс нутгуудын зам сайжирвал хөгжил хурдасч, аялал жуулчлал хөгжвөл орлого нэмэгдэнэ.

Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэлийн хүрээнд,

Монгол Улс өв соёл, агуу түүхээрээ бахархсан нэгдмэл үнэт зүйлтэй болгох гэсэн зөвшилцөл, шударга ёс, хамтын итгэлцэл дээр тулгуурласан монгол ирээдүй, хүсэл тэмүүллийг бий болгосон ийм соёлын дархлаа бүхий цогц өөрчлөлтийг боловсруулсан.

Хүний хөгжлийн индексийг нэмэгдүүлэх. Ингэхдээ ирэх жилүүдэд хүний хөгжлийн индексээ 0.813 болгох, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.7 мянган ам.долларт хүргэх, Эдийн засгийн эрх чөлөөний индексээ 90-ээс дээш болгох гэсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • Гэр бүлийн гишүүний аль нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлөх бөгөөд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр зэрэг хөдөлмөр эрхлээд явж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татвараас нь чөлөөлөх
  • Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын дугаарлалтыг урагшлуулах

Орон сууцжуулалтын банк байгуулж, Орон сууцны анхдагч хуулийг санаачлан өргөн барина. 80 мянган айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг орон сууцжуулалтын хөтөлбөрт зарцуулна.

Хүний хөгжлийн шинэтгэлийн хүрээнд,

Амьдралд хэрэгтэй ур чадварыг эзэмшүүлэх. Ажил хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан боловсролыг бий болгох. Залуусын оролцооны шинэ платформыг хөгжүүлэх. Иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах. Хүртээмжтэй эмийн санхүүжилтийг бий болгох. Зорилтот халамжийг шударга хуваарилах. Гэр бүлийн тогтвортой байдал болон урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх.

Төсвөө 2.2 их наядаар танаж чадсан. Хүний капиталын түүхэн дээд хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Эрүүл мэндийн салбарт 1.3 их наядыг төсөвлөсөн.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог бүрэн шинэчилнэ.

Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэлийн хүрээнд,

Хэмнэлттэй төр буюу хүчирхийгэ эдийн засгийг бий болгоно. Өрсөлдөх чадвартай байж өндөр орлоготой, эдийн засгийн эрх чөлөөтэй улс болно.

Таван жилийн дараа Монгол Улс тогтвортой төр засаг, тогтвортой хөгжилтэй, нийгмийн эв санааны нэгдэл хангагдсан, Баялгийн сан нь хэрэгжсэн, баялгийн тэгш хуваарилалттай, үндэсний эв нэгдэл үнэт зүйлтэй улс орон байх болно.

Шинжлэх ухаан технологи, хиймэл оюун ухааны шинэтгэлийн хүрээнд,

Ирэх таван жилд инноваци, дижитал хөрөнгө оруулалт, мэдлэгийн шинэ эрин байх болно. Шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийг бий болгоно. Залуу хүчирхэг монгол залууст дэлхийн түвшинд манлайлж чадна. Шинжлэх ухаан технологи буюу, хиймэл оюун ухааны шинэтгэл нь шинэ мэдлэг, шинэ үйлдвэрлэл, шинэ экспорт гэсэн зарчмаар буюу монголын залуучууд дэлхийн түшинд манлайлж чадна гэдгийг ойрын ирээдүйд харуулна.

Төрийн цахим үйлчилгээг 90-ээс дээш хувь болгоно. И-Дата өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулна. И пэймэнт буюу цахим мөнгөний, цахим банк, цахим төлбөрийн системийг нэвтрүүлнэ. Тендерээс авхуулаад төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ.

Монгол Улсыг 2026–2030 онд дахин хүчирхэгжүүлэх зорилготой, иргэдийн амьдралыг сайжруулах цогц төлөвлөгөө байх болно. Мөн ядуурлыг хоёр дахин бууруулах буюу 413 мянган хүнийг ядуурлаас гаргаж, дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд иргэн төвтэй шинэчлэл хийнэ" хэмээн танилцуулсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene tuluvluguu nilee ih tom zorilgotoi haragdaj bna, gehdee umnuh zasgiin gazaruud shig zugeer l surtalchilgaa bolchih vii gej sanaa zovj bna. Ard irgediin amidral deeshlehgui bol ene bugd utgagui shdee

Зочин
Зочин

Монгол улс хөгжинө гэж жил бүр сонсдог ч бодит байд�##� дээр амьдр�##� улам хэцүү болсоор байна. Ц�##�ин нэмэгдэхгүй байхад үнээ нэмээд, төлөвлөгөө гэж яриад суух нь инээдтэй юм

Зочин
Зочин

Zasgiin gazar ene udaa jinhene ajil hiigeesei dee. Umnuh saiduud bugd l adilhan huurhun toonuud yrij irsen. Gol ni ard tumnii amidral deer yamar negen uurchlult garaasai l gej husej bna

Зочин
Зочин

Хийх гэж байгаа зүйлс нь зөв л дөө, гэхдээ хэзээ бид нэг бодит үр дүнг мэдрэх вэ гэдэг л асууд�##�. Өмнөх шиг яриад өнгөрөхгүй бол сайн л байна

Зочин
Зочин

Ediin zasag n saijirch bna gej yarij bgaa ch baraanii une tusam usuj bn. Amidral deeshleegui, zaluus gadaad ruu garaad duusah ni bna. Bodlogoo iluu ard tumnii bodit amidral ruu anhaarah heregtei

Зочин
Зочин

Төрийн �##�банд хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ гэдэг сонирхолтой санаа байна. Гэхдээ бодит байд�##� дээр манай төрийн системд ийм технологи үнэхээр хэрэгжих үү гэдэгт эргэлзэж байна

Зочин
Зочин

Ard irgeded hamaatai bodloguud ni boditoor heregjihgui bol yahav dee. Uls turchid bugd l saihan yum yrij bdag, harin amidral deer bairnii zeel, tsalin, une l chuhal shdee

Зочин
Зочин

Хөдөө аж ахуйн с�##�бараа дэмжих нь зөв. М�##�чдаа урамшуулж, тари�##�анчдаа дэмжвэл улс орны эдийн засаг жинхэнэ утгаараа өснө. Тэгэхгүй бол яриа, төлөвлөгөө хоёроос цаашгүй

Зочин
Зочин

Uneheer ih toonuud yaridag bolson, harin ter toonuud ard irgediin am’dral deer yaj nuluuldug ve. Huuhedtei ger buld orlogo nemegdeh ni chuhal shdee, hudlaa amlaltaar bish boditoor

Зочин
Зочин

Хүний хөгжил гэж их ярих юм. Гэхдээ хүмүүсийн амьдр�##�, боловсрол, эрүүл мэндийн чанар үнэхээр сайжирч байгаа эсэхэд эргэлзэж байна. Тоо гаргах амархан, хэрэгжүүлэх хэцүү

Зочин
Зочин

Zasgiin gazar hiij chadval mash ih amjilt baina. Gol ni avilga bagasah heregtei, turin alba il tod bolohgui bol ali ch tuluvluguu amjiltand hurdeggui shdee

Зочин
Зочин

Энэ 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр чинь үнэхээр хэрэгжвэл сайн. Гэхдээ урьдны орон сууцны хөтөлбөр шиг саатахгүй, жинхэнэ иргэддээ хүрэх бол итгэл төрж байна

Зочин
Зочин

Hiiwel sain l bna, gehdee manai tur uuriiguu hugjuulehdee l sain bolohoos ard tumnee boddoggui shdee. Shudraga baival hugjinuu, hudlaa helbel hezee ch bish

Зочин
Зочин

Улс төрчид бүгд л "шинэ эрин" гэж хэлдэг, гэхдээ жирийн хүмүүсийн амьдр�##�д бодит өөрчлөлт мэдрэгддэггүй. Энэ удаа бодитоор хийвэл иргэдийн итгэл сэргэнэ дээ

Зочин
Зочин

Tuluvluguu n goyo sonsohdog gehdee mash ih ergelzeetei sanagdaj bn. Tur ni hezee ard tumnii uneniig sonsdog boloh yum boloo. Bugd l PR bolchihdog bolson tsag

Зочин
Зочин

Aj ahuin salbariin hugjil bol mash chuhal. Uls uursduu buteej, export hiij chadval ediin zasag boditoor hugjinu. Gehdee manai tur shudraga baih heregtei, avilga haana ch bna

Зочин
Зочин

Хөдөөгийн иргэдийн амьдр�##�д анхаарна гэж байгаа нь сайн байна. Гэхдээ өмнө нь ч ингэж хэлдэг байсан, бодитоор хэрэгжүүлэхийг л хүсэж байна

Зочин
Зочин

Ene hiimel oyun uhaan n deer bna, gehdee uls turiin erh medliig huvaah ni l chuhal. Turiin alba il tod baihgui bol yaj hugjih ve, bugd nuutsaar shiidegdej bdag

Сүхбаатар
Сүхбаатар

Үнэхээр хүний суурь боловсрол өөсөг орчин мэдлэг чадвар гэж яаж маргаад үнэн нь дийлээд гараад ирдэгюм байна. ЕС Занданшатар бол одоо байгаа МАН-н гишүүдээс боловсрол мэдлэг, чадвар, угсаа гарлаараа я�##�т ч үгүй толгой ДЭЭГҮҮР юм байнаа. Манай экс ЕС Л.Оюун-Эрдэнэ маань хэзээ ингэж нээлттэй танилцуулга ярилцлага хийж байлаа дээ хөөрхий чадвар боловсрол мэдлэг үнэхээр дорд байсан нь ойлгомжтой л байна. Үргэлж бэлдсэн контент ТВ-р цацдаг л байсан шүү дээ. Хүний асуултад хариулахдаа ч хүртэл хаа хамаагүй хов л яхьдаг байсан. Занданшатарыг ЕС-р нь 2028 он хүртэл ажиллуулаад үзвэл иргэд бид л хожих юм биш үү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button