УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Кнопны асуудлаар хойшилсон Л.Оюун-Эрдэнийн Түр хороо байгуулах санал хураалт үргэлжилнэ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.10/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах санал хураалтад маргаан гарч, хойшлуусан. Учир нь санал хураалт явуулахад 92 гишүүнээс 46 нь зөвшөөрч, 46 нь татгалзаж санал тэнцсэн юм. Ингэснээр 50 хувиар санал дэмжигдээгүйд тооцогдох болж, санал хураалтын үр дүнд техникийн саатал гарсан "Дэмжсэн санал дэмжээгүй гэж гарлаа" гэх маргаан гарсан. Улмаар энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудлаар товлогдсон байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button