УЛС ТӨРУлс төрийн мэдээ

12.00 цагт Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага ногдуулах эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр /2025-11-10/ 12.00 цагт Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудал хэлэлцэнэ. Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд,
  • нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.

Тэдний нэг нь үг хэлснийх нь төлөө УИХ-ын гишүүн Д.Ганмааг дарамталсан, нөгөө нь асуулт асуусан сэтгүүлчтэй ёс зүйгүй харилцсан асуудлаар ийн ёс зүйн хороогоор орж буй юм. Өнгөрсөн даваа гарагт тус асуудлуудыг ёс зүйн дэд хороонд хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм.

Эргэн сануулахад, Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Х.Баттулгын зургаан сарын цалинг 20 хувиар хасаж, М.Нарантуяа-Нара гишүүнд анхааруулга өгсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button