Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Би яагаад Трампаас айх ёстой гэж

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “The Guardian” агентлагтай ярилцлага хийхдээ бусад орны удирдагчдаас ялгаатай нь Доналд Трампаас айдаггүй гэжээ. Мөн тэр Трамптай хийсэн сүүлийн уулзалт хэцүүхэн өнгөрсөн гэх мэдээллийг үгүйсгэж, АНУ-ын ерөнхийлөгчтэй сайн харилцаатай гэж хэлсэн байна.

Зеленский “Хүн болгон л Трампаас айж байна. Тэр нь үнэн” гэж хэлжээ. Сэтгүүлч тэр ч гэсэн Трампаас айж байгаа эсэхийг асуухад “Үгүй. Бид нар Америктай дайсан биш. Харин найзууд. Тэгэхээр би яагаад Трампаас айх ёстой гэж. Трампыг ард түмэн нь сонгосон. Намайг ч бас ард түмэн минь сонгосонтой адил.Бид америкчуудын хийсэн сонголтыг хүндэтгэх ёстой.” хэмээн хариулсан юм.

Трамп түүнтэй уулзахдаа фронтын газрын зургийг шидсэн гэх мэдээллийг Зеленский үгүйсгэжээ. Тэр хэлэхдээ “Тэр юу ч шидээгүй. Үүнийг бат хэлнэ” гэсэн байна. Мөн Зеленский Трамптай хэвийн, ажил хэрэгч, бүтээлч харилцаатай гэж хэлжээ. “Financial Times” сонин мэдээлснээр Путиний шаардлагыг хүлээн авахгүй бол ОХУ Украиныг устгана гэж Трамп Зеленскийд хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button