Сергей Лавров Макро Рубиотой уулзахад бэлэн гэж мэдэгдлээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ням гарагт /2025.11.09/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзахад бэлэн гэжээ. Гэхдээ ОХУ нь Украины дайныг дуусгахад шаардлагатай гэж үзсэн үндсэн нөхцөлүүдээ орхихгүй гэдгийг Лавров онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Украины дайныг дуусгах гэсэн хүчин чармайлт одоог хүртэл амжилт олоогүй байгаа. Мөн өнгөрсөн сар тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх байсан уулзалтаа гэнэт цуцалсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Лавров Рубиотой дуудлага хийх үедээ буулт хийхгүй хандлагатай ярьсны дараа Трамп уулзалтаа цуцалсан юм. Уг явдлын улмаас Путин Лавровт дургүйцсэн гэх мэдээлэл явсныг Кремль өнгөрсөн баасан гарагт /2025.11.07/ үгүйсгэсэн.
Лавров РИА Новости агентлагтай ярилцахдаа “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бид хоёр тогтмол харилцах шаардлагатай гэдгийг ойлгож байгаа. Украины асуудал болон хоёр талын хэлэлцэх асуудалд дэмжлэг болно. Ийм учраас бид утсаар харилцдаг. Мөн шаардлагатай тохиолдолд нүүр нүүрээ хараад хэлэлцэхэд бэлэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hugshin moritoi hen ch uulzahgui muu aluurchin hulmasnuud