Маш хүчтэй Фун Вон шуурганы улмаас Филиппин нэг сая хүнийг нүүлгэн шилжүүллээ
Маш хүчтэй Фун Вон далайн хар шуурга Филиппинд ням гарагт /2025.11.09/ буусан байна. Тус шуурганаас хэдэн өдрийн өмнө Калмаэги хар шуурга Филиппинийг дайран өнгөрч, 224 хүн амь үрэгдсэн юм. Цагт 185 км хурдтай салхи бүхий Фун Вон шуурга Филиппиний хамгийн их хүн суурьшдаг Лузон мужид буусан байна. Филиппиний эрх баригчид шуургад нэрвэгдэх бүсээс нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Шуурга эх газар буухаас өмнө үер болон хүчтэй салхины улмаас хоёр хүн амь үрэгджээ. Фун Вон нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд Филиппинийг дайран өнгөрөх гэж буй хамгийн том шуурга юм. Тус шуурганы салхи, борооны зурвас нь 1,800 орчим км талбайг хамарч байгаа учир Филиппиний газар нутгийн гуравны хоёрыг бүрхэх төлөвтэй байна. Эрдэмтдийн мэдэгдэж буйгаар хүний нөлөөний улмаас үүссэн уур амьсгалын өөрчлөлт далайн хар шуургануудыг илүү хүчтэй болгож байгаа юм. Далайн гадаргын температур нэмэгдсэнээр хар шуурга илүү хүчтэй болж, агаар мандал дулаарснаар илүү их чийг хадгалах боломжтой болно. Үүний улмаас хур танадас нэмэгддэг байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буугаад мордож дээ