АНУ-ын Конгресс засгийн газар тэг зогссоныг шийдвэрлэхээр ажиллаж байна
АНУ-ын засгийн газар өнгөрсөн сард төсөвгүйн улмаас нэн шаардлагатай бус үйл ажиллагаануудаа зогсоосон. Тэр цагаас хойш Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан хэлэлцэлд хүрч чадалгүй 40 хоног өнгөрсөн юм. Тэгвэл АНУ-ын Сенатын танхим засгийн газрын тэг зогсолтыг дуусгах хуулийн төслийг батлахад нэг алхам ойртжээ. Тэрхүү хуулийн төсөл нь нэгдүгээр сарын 30 хүртэл засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлж, төрийн гурван агентлагийг бүтэн жил санхүүжүүлэх юм.
Одоо авч хэлэлцэж буй хуулийн төслийг Сенатын танхим дэмжвэл Төлөөлөгчдийн танхим авч үзэж батлах шаардлагатай. Дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж байж төсөв хэрэгжинэ. АНУ-ын түүхэнд холбооны засгийн газар ийм удаан хугацаанд үйл ажиллагаа нь зогссон удаа үгүй. Трамп “Засгийн газрын үйл ажиллагаа зогссоныг шийдвэрлэхэд маш ойрхон байгаа бололтой” гэжээ.
Хэрвээ засгийн газрын тэг зогсолт үргэлжилбэл АНУ-ын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр улиралд сөрөг тоо руу орж магадгүй гэдгийг Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна, Хохь чинь ЯНКИ, хурдан дампуурарай АНУ.