"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 6 тэрбумаар вагон түрээслэнэ
Эрдэнэт үйлдвэр 6 тэрбум төгрөгөөр вагон түрээслэх тухайн тендер зарласан байна.

Тухайн тендерийн нийт өртгийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөс гаргахаа тусгасан байжээ. Харин ТЭЗҮ-дээ Зэсийн баяжмал ачих зориулалттай 350 вагоныг түрээслэхээ илэрхийлсэн байна. Ингэхдээ ОХУ-ын 12-132 хагас вагон, эсхүл түүнтэй дүйцэхүйц байна гэж заажээ.
Уг тендерт материал хүлээн авах хугацаа ирэх сарын 02-ны өдөр дуусна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
Нэмэлт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрээ цээрээ а лдсан луйвар байна. Больцгоо. Улсын хөрөнгө ямар уйлдгүй үхдэггүй юм бэ.