Улс төрийн мэдээ

"Оюу Толгой"-н гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгох байр суурийг "Рио Тинто"-д илэрхийллээ

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Кейти Жексонтой цахим уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр "Оюу Толгой" төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрч байгааг онцолжээ. Мөн талууд хэлэлцээг бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Ерөнхий сайдын зүгээс зээлийг хүүг бууруулах асуудлыг "Онтрэ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийллээ.

Мөн "Оюу Толгой" компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монгол Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно хэмээв.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын тулд хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол хүн нь хулгайч байв�##� бүүрч дордоно

иргэн
иргэн

юу хуцнам бээ? ? улс оронд ашиггүй муу гэрээг цуцлаадах гэхээр ГЗ-г МАН-аас тавья гэж шаахым аа

Холбоотой мэдээ

Back to top button