Ирэх сарын 08-12-нд "Оюутолгой" бүлэг ордын сонсгол болно

Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны өнөөдөр /2025.11.12/-ийн хуралдаанаар Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах, дараалал тогтоох тухай, Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай тогтоолын төслүүдийг баталлаа.
Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлов.
Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууны шилдэг техногитой, дэлхийд ховор цорын ганц том хөрөнгө оруул�##�гчийг хөөж гаргах гадны да�##�гавар биелүүлэгч нар одоо бүр даварлаа!!!
Олон жил хүлээсэн сонсгол! Ашгүй одоо л хийгдэх нь. Амжилт!