Гадаад мэдээДЭЛХИЙ

“Meta” компанийг монопол биш гэж АНУ-ын шүүх үзэв

Facebook платформыг эзэмшдэг “Meta” компани засгийн газартайгаа шүүх дээр марган ялсан байна. Мягмар гарагт /2025.11.18/ АНУ-ын холбооны шүүгч шийдвэр гаргахдаа “Meta” нь сошиал платформын салбарт монопол статустай биш гэж үзжээ. Хэрвээ шүүх тус компанийн эсрэг шийдвэр гаргасан бол “Meta” Instagram болон WhatsApp-ыг худалдах шаардлагатай болох байсан.

АНУ-ын Холбооны худалдааны комисс технологийн томоохон компаниудыг монополын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, шүүх дээр заргалдаж байгаа. Тэгвэл технологийн компаниуд одоогийн байдлаар шүүх дээр ялж байна. Холбооны худалдааны комисс “Meta”-гаас гадна “Amazon”-ыг шүүхэд өгсөн байгаа билээ. Харин АНУ-ын Хууль зүйн яам Google-ыг эзэмшдэг “Alphabet” болон “Apple” компанийг монополын хууль зөрчсөн гэж заргалдаж буй.

Шүүх шийдвэр гаргасны дараа “Meta”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгч болон бизнес эрхлэгчдэд ашигтай, Америкийн инновац, эдийн засгийн өсөлтийг тодотгож өгдөг” гэжээ. Харин Холбоон худалдааны комисс “Шүүхийн шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Арга хэмжээ авах ямар боломж байгааг авч үзэж эхэлсэн” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button