Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх, Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан маргааш 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгох зарлиг гаргасан. Зарлигийн дагуу өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын харцага Э.Даш “Чингис хаан” цомын анхны эзнээр тодорч байсан юм. Чансаагаараа Улсын наадам, Цагаан сарын бөхийн барилдаануудын дараа орох тус барилдаанд аварга, арслангууд алдар цолоо дуудуулан, хүч нь үзэх ойлгомжтой.
Тэгвэл тус барилдаанд ямар бөх түрүүлэх нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм. Монгол бахархлын өдөрт зориулсан тус барилдаанд зодоглох чансаа өндөр 128 бөхийн нэрс өнөөдрийн 18:00 цагт тодорхой болно. Үзэгчдийн зүгээс Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, Э.Батмагнай гэсэн бөхчүүдийн нэг нь цом өргөнө хэмээн таамаглаж байгаа аж.
Дээрх бөхчүүдээс Улсын залуу арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын төлөөх барилдаанд 10 барилдаж 10 даваад байгаа юм. Тэрбээр заалны барилдаануудад унах тун дургүй байгаа бөгөөд "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-оо "Чингис хаан цом"-оор ихэрлүүлэх магадлал өндөр байна. Улсын арслан Э.Батмагнай өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдааны хоёрын даваанд Увс аймгийн харьяат аймгийн арслан Б.Нямсамбууд өвдөг шороодсон байдаг. Энэ жил дээшээ барилдаж цом өргөх магадлалтай.
Түүнчлэн Улсын арслан Ц.Бямба-Отгон "Алтан цом"-ын төлөөх барилдаанд 10 барилдаж есөн даваа аваад буй. Тэрбээр өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаанд зургаа даван үзүүрлэсэн билээ. Энэ жил дутуугаа гүйцээж түрүүлэх магадлалтай байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр бол тодорхой
Орхонбаяр түрүүлж цом хүртэнэ
Бөхчүүдийг ямар нэгэн бай шагналын төлөө барилдуулж байгаа нь гутамшиг. Монгол үндэсний бөхийн холбооны удирдлагууд ганц ч бөхтэй барилдаж үзээгүй үхсэн МАН ын угшилтай хөрөнгөтөнгүүд байдаг. Тэд Монгол бөхийн өргөөг хувчилж аваад ардын өсвөр насны хүүхдүүдийг хооронд нь чөлөөт цагтаа барилдах гээд орчихоор оруулах нь битгий хэл шагайлгадаггүй нусгайнууд .
Үхсэн алуурчин итгэл алдсан МАХН-МАН+МАХН ийн гишүүд гэх Бат-Эрдэнэ Сумьяабазар нар Монгол үндэсний бөхөө дэлхийн хэмжээний спорт болгож чадаагүй нэг ёсондоо Монгол үндэсний бөхөө хаяад Ухнаагийн Хүрэлсүхийн боол болсон хүүрнүүд..
Надыг хүүхэд байхад аав минь бөх их сонирхдог өөрөө ч барилддаг хүн байсан болохоор би Монгол үндэснийхээ бөхийг хүндэлдэг..
Монголчуудын үндэсний бөхийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн зааж сургаж хөвгүүдийг ёс суртахуунт амьдралын дадлагад сургах ёстой байтал Ухнаагийн Хүрэлсүхийн засгийн газар цэцэрлэгийн насны хүүхдүүдийг гэрт нь цоожлоод өөрсдөө алтан цомын төлөө бөхчүүдийг барилдуулж байгаа нь гутамшиг. Иймд Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол үндэсний бөхийн холбооны удирдлагуудын хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар хууль бусаар баригдсан музейг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Орхонбаяр барилдвал түрүүлж магадгүй. Намар нэг барилдаанд Батмагнайг хаяж байх харагдсан.
Батмагнай
За яршигтай.