Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан байдлыг дэмжих робот бүтээжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг өөрчлөх шинэ эринийг Tesla компани эхлүүлжээ. Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд бодит тус хүргэж чадах "Optimus" загварын робот зохион бүтээсэн байна. Тус робот нь хамгийн дэвшилтэт шийдлийн нэг бөгөөд ор дэр засах, хувцас эвхэн тавих, аяга таваг угаах зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг гүйцэтгэж чаддаг аж.
Түүнчлэн гар, хөлийн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн ачааллыг бууруулж, илүү бие даасан байдлыг бий болгож буйгаараа онцлогтой юм. Мөн хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүст хүнд зүйлсийг өргөх, дамжуулах гэх мэт ажлуудыг хийж тулах юм байна. Гэр доторх жижиг ажлуудыг автоматжуулснаар тэргэнцэртэй хэрэглэгчдэд илүү таалагдана гэж Tesla компанийн инженерүүд үзжээ.
Сонсгол, хараа, оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулж текстээр харилцах, харааны заавар өгөх зэрэг тохиргоотой байна. Түүнчлэн тайван, эелдэг хоолойгоор харьцаж танин мэдэхүйн дэмжлэг үзүүлэх үйлдлийн системтэйгээр хийгджээ. Тиймээс мэргэжилтнүүд тус роботыг "хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, боломж, бие даасан байдлыг дэмжих нийгмийн шинэ соёлыг бүтээх болно" хэмээн амлалт өгчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн халамж авч амьдрах бус тэдний хөдөлмөрлөх орчныг сайжруулах бодлогыг дэлхийн нийт баримтлаад нэлээдгүй удаж байна. Тэднийг өдөр тутмын нийгмийн амьдралд оролцуулах, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг дэмжих, сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.