Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Японы ерөнхий сайдыг цочирдом үг хэлсэн гэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэл гаргахдаа Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Тайванийн талаар буруу дохиог ил тод өгсөн нь цочирдом явдал байлаа гэжээ. Ван И БНХАУ, Японы хооронд үүсээд буй хурцадмал байдал дээр мэдэгдэл гаргасан Бээжингийн хамгийн өндөр албан тушаалтан боллоо. Тэрбээр Японы Ерөнхий сайд Такаичиг Тайванийн асуудалд зэвсэгт хүчнээр хөндлөнгөөс оролцоно хэмээн сүрдүүлсэн гэж буруутгажээ.

Арваннэгдүгээр сарын 7-нд Такаичи парламентынхаа өмнө үг хэлэхдээ БНХАУ Тайвань руу довтолбол Япон зэвсэгт хүчнээр оролцохоос өөр аргагүй оршихуйн эрсдэл тулгарч магадгүй гэсэн юм. Түүнийг ингэж хэлснээс хойш БНХАУ, Японы харилцаа сүүлийн олон жил үзэгдээгүй хямралд орсон.

Баасан гарагт /2025.11.21/ БНХАУ уг хэргээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришд хандаж, улс орноо хамгаалах болно гэж мэдэгдсэн. Бээжин Тайванийн өөрийн газар нутаг гэж үздэг. Эх газрын БНХАУ-тай нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглахаас ч буцахгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
сониуч сонжооч
сониуч сонжооч

Угаасаа л хятадын нэг арал л биздээ. Гоманданы Чин хай ши, Мао цюэ дун хоёрын өрсөлдөөнөөр л тусгаар гэж зүтгэж НҮБ -д хятадын тайвань гэсэн нэрээрээ бүртгэгдсэн хэсэг нь . Хятад Тайванийг алдахгүй гэж үзээд л байвал манайд ашигтай!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Умард Ази тивийг Төвдийн дээд Монголын Соронзонгомбо хаан Өгэдэй хаанаас өмнө удирдаж байсан.
Өгэдэй хаан Хятадын явган цэргүүд их Монголын морьтой цэргүүдийг хөөж гүйцэж байлдаж чадахгүй болохоор тэртэй тэргүй удахгүй орчлонг орхиход үлдэж хоцрох хувиршгүй нэг зүйл нь хүмүүст төрүүлсэн сэтгэгдэл байх учир би дайн байлдаан хийхгүй таван тивийг энх тайван оршооно гэж лүндэн буулгаад таван тивийн хүүхдүүдийг өвөр дээрээ суулган жаргаасан дүрээр орчлонд мөнхөрсөн.
Өгэдэй хааны энэ лүндэнг биeлэж Дээд Монголын ард түмэн Төвдийн ард түмнийг эгнээндээ нэгтгэж Өвөр Монголын ард түмэн Хятадын ард түмнийг эгнээндээ нэгтгэж чадсан.
Яг үнэндээ бол япон үндэстэн гэж байхгүй Япончууд Хятад гаралтай гэдгийг түүх илчилсэн ,Хятадууд хоорондоо байлдаж Тайваныг булаацалдах эрх байхгүй. Хятадууд их Монголчуудаас доод гаралтай.
Тайваны ард түмэн Дээд Монголын ард түмэн Өвөр Монголын ард түмэнтэй нэгдсэн.

Холбоотой мэдээ

Back to top button