Улс төрийн мэдээ
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгын цагтай
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн,
- Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
- Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт,
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус хэлэлцэх юм. Мөн сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг асуулгын цагтай болсон бөгөөд өнөөдөр тодорхой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.