Цэргүүд нь Покровскийг бүсэлсэн гэж Путин мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.11.27/ мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровскийг бүсэлж, хотын 70 хувийг хяналтдаа авсан гэжээ. Харин Украины зэвсэгт хүчний генерал Александр Сырский мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Покровск, Мирноград руу довтлох гэсэн ОХУ-ын оролдлогуудыг хааж байна хэмээсэн юм.
2024 оны дундаас хойш Москва Покровск хотыг хяналтдаа авах гэж оролдсон. Украины зэвсэгт хүчний хувьд ач холбогдол өндөр ложистикийн төв байсан тус хотыг ОХУ Донецк мужийг хяналтдаа авах үүд хаалга гэж нэрлэдэг. Покровскийг хяналтдаа авснаар Донецкийн хамгийн том хоёр хот болох Краматорск, Славянск руу хүрэх суурь болно гэж Кремль үзэж буй.
ОХУ-ын зэвсэгт хүчин Покровск руу шууд олноороо дайрахын оронд аажим аажмаар бүслэх, хавчих стратеги ашиглаж байгаа. Эхлээд цөөн тооны цэрэг бэхлэлтээр нэвтэрсний дараа том дайралт хийж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.