Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн галын улмаас нас барсан хүний тоо 151 хүржээ

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд гал гарсан. Хонконгийн цагдаа нар даваа гарагт /2025.12.01/ гал гарсан хэрэгтэй холбогдуулан 13 хүн баривчилжээ. Галын улмаас нас барсан хүний тоо 151 хүрж, одоогийн байдлаар 40 хүн сураггүй хэвээр байгаа юм.

Хэргийг мөрдөх шалгах ажлыг хянаж буй албан тушаалтан Эрик Чан хэвлэлийн бага хурал хийхдээ засварын үед барилгыг ороосон байсан ногоон тор галд тэсвэртэй чанарын стандартад нийцээгүй байсан гэжээ. Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс эдгээр чанар муутай материалыг хүрэхэд хэцүү газруудад байршуулж, байцаагчдаас нуусан гэж тэр хэлсэн юм. Мөн гүйцэтгэгч компанийн ашигласан хөөсөн дулаалга нь галд нөлөөлж, орон сууцны хороолол дахь галын дохиолол зөв ажиллахгүй байсан аж.

Засвар үйлчилгээний ажлын улмаас галын эрсдэл нэмэгдэж байна гэж осол гарахаас өмнө хэд хэдэн хүн анхааруулж байжээ. Үүний улмаас олны дургүйцэл их байгаа үед Бээжин БНХАУ-ын эсрэг аливаа жагсаалыг дарна гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button