УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гүйцэтгэх засаглалын зөвлөлд “дулдуйдсан” хууль тогтоох засаглалын 14 гишүүн

Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, дэргэдээ “Хөгжлийн бодлогын зөвлөл” гээчийг байгуулжээ.

Уг зөвлөл нь 37 хүний бүрэлдэхүүнтэй. Шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн байна. Мөн УИХ-ын 14 гишүүн багтжээ. Хүний, өөрийн, сөрөг хүчин, сөрөг хүчин бус хамаагүй гишүүд байна.

С.Цэнгүүн, Г.Лувсанжамц, С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, Б.Бат-Эрдэнэ, Ч.Анар, Б.Заяабал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Ж.Баярмаа, С.Зулпхар, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар.

Тэд ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох аж.

Юун түрүүнд парламентын гишүүд Ерөнхий сайдад зөвлөх нь зөв үү, буруу юу. УИХ-ын гишүүд зөвлөлд орж, Засгийн газарт зөвлөх нь хэр зохимжтой вэ.

Буруу, зөв, зохимжтой, зохимжгүй гэдгийг хуульчид хамгийн сайн тайлбарлах хүмүүс.

Хамгийн тодорхой зүйл нь гэвэл гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл ялгаа, заагтай байх учиртай. Учир нь парламент бол хууль Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдэлтэй байгууллага. Зорилго, зорилт нь өөр. Гэтэл холилдож ажиллаад нэг нь нөгөөдөө зөвлөөд ажилд нь оролцоод суух нь мэдээж буруу. Эрх мэдэл хоорондын зааг ялгааг бүдгэрүүлсэн, харилцан хяналт-тэнцэлтэй байх зарчмыг сулруулж байна.

Хоёр парламентыг дамнан удирдсан Г.Занданшатар үүнийр лав мэдэхгүй байх учиргүй. Мэдэхийн дээдээр мэднэ. Кабинетаа өөрөө бүрдүүлж, парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг гүйцэтгэх засаглалын тэргүүн 14 гишүүнийг яагаад сугалав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиpн
Зочиpн

medeend ogoh unelgee hog

Холбоотой мэдээ

Back to top button