УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлууд хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.03/ 08.00 цагт эхэлсэн.
Хэлэлцэх асуудлууд:
- “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам/
- Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын санаачлан боловсруулсан Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Бусад асуудал
Танилцах асуудлууд:
- Үнийн өсөлтийн талаар
- Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааны талаар
- “Эрдэнэт үйлдвэр” “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн үр ашиг, засаглалыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн талаар
- Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гэхчлэн товложээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.